Өмнөд Солонгосын инженер, программчдын шинэ бүтээл хагацаж салсан ээж, охин хоёрыг “уулзуулсан” байна.
Энэ сэтгэл хөдлөм уулзалтын тухай тэд “Би чамтай уулзлаа” баримтат кино бүтээжээ.
Киног Чан Цзи-сен хэмээх эмэгтэйд зориулсан. Чаны найман настай охин Найон 2016 онд хүнд өвчний улмаас нас барсан. Харин цахим технологийн ачаар Чан охинтойгоо уулзаж, хэдэн минут ярилцаж чаджээ.
Энэ том төсөлд 3D технологиор мэргэшсэн инженер, программчдын том баг ажиллаж, Найон охины бие, царай, дуу хоолойг сэргээн бүтээжээ.
Чан Цзи-сен VR төхөөрөмж, тусгай мэдрэмжтэй бээлий хэрэглэн, охиноо тэврэхээс гадна төрсөн өдрийг нь бялуу, лаатай тэмдэглэжээ.
Энэхүү цахим уулзалтыг дэлгэцэн дээр гаргаж, аав, ах, эгч болон төслийн 200 гишүүн шууд дамжуулалтаар үзэж сонирхжээ.
Чан Цзи-сен “Охин минь нас бараад гурван жил өнгөрчээ. Би охиноо илүү сайн хайрлах ёстой байж гэж байнга боддог. Хэрэв хангалттай сайн хайрлаж чадсан бол сая охинтойгоо уулзахдаа улам их аз жаргалтай байх байлаа” гэж гурван жилийн дараах уулзалтын сэтгэгдлээ ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
бодвол орчуулгыг орос эх сурвалжаас авсан бололтой.Жан Жи Сон гээд л монголоор нэрлэж болох юмыг хужаа нэртэй болгоод л оруулчих юм .орчуулж чаддаггүй юм бол чаддаг хүнээр нь хийлгээд оруулж бай л даа.ккк.Оросууд л нэрний урд З,Ч оруулаад байдаг юм ....\n