АНУ-ын Холбооны мөрдөх товчоо их, дээд сургууль, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарт ажилладаг БНХАУ-ын харьяат иргэд технологийн тагнуул үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна.
Одоогоор 1000 гаруй хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулж буй аж.
Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яам хамтарсан зөвлөмжийг компани болон дээд боловсролын байгууллагуудад өгөхөөр болжээ.
Өнгөрсөн жил мөрдөн шалгах ажиллагааны дүнд технологийн тагнуул үйлдсэн 24 этгээдийг баривчилсан юм.
Түүнчлэн 5G сүлжээг ашиглан тагнуул үйлдэж, хувь хүний мэдээллийн аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзэн АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг түр хугацаанд хориглож байгаа билээ.
Европын холбооны зүгээс иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор технологийн нууцлалыг тайлтал нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Холбооны мөрдөх товчоо одоогоор мөрдөн шалгаж буй 1000 орчим хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм байна.
Эх сурвалж: ZD Net
Сэтгэгдэл ( 0 )