УВС: Дулааны II станцад утаа тортог бууруулах төхөөрөмж суурилууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Увс аймгийн Улаангом дулааны II станц ТӨХК-ний 1, 2 дугаар зууханд утаа тортог бууруулах төхөөрөмжийг өчигдөр /2020.02.14/ суурилууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр Улаангом Дулааны II станц ТӨХК-ний 1, 2 дугаар зууханд утаа тортог бууруулах төхөөрөмж суурилуулах ажлыг БНХАУ-ын “Кан Мэй Хуан Бао” ХХК гүйцэтгэн, Улсын комисст хүлээлгэн өгсөн юм.     
Орон нутгийн иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд БОАЖ-ын яамны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны бодлого төлөвлөлтөд нийтдээ дөрвөн аймгийн Дулааны станцад шүүлтүүр суулгах ажлыг төлөвлөсөн бөгөөд хамгийн анхны ажил нь Увс аймагт ийнхүү хийгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top