Ж.Батзандан: Зээлийн төлөлт, хүүнээс түр чөлөөлөхийг ҮАБЗ, Засгийн газарт уламжилна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр /2020.02.17/ ээлжит хуралдаанаа хийж, короновирусын болзошгүй тархалт, эрсдэлээс сэргийлэх, таслан зогсоох чиглэлд хийж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонссон байна.

Өнөөдрийн байдлаар өвчилсөн нийт хүний тоо 2002, нас барсан нийт хүний тоо 104, сэжигтэй хүний тоо 1918, хүнд байгаа хүний тоо 219 тохиолдлоор нэмэгдсэн. Харин эдгэж буй хүний тоо нас баралт болон сэжигтэй хүний тооноос илүү хурдтай нэмэгдэж байна гэж ДЭМБ-аас мэдээлжээ.

Манай улсын хувьд нийт 133 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, короновирус болон томуу, томуу төст вирусыг илрүүлэх шинжилгээнүүд хийсэн ба яг өнөөдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байгаа. Уханиас ирсэн 31 оюутан болон тэднийг авчирсан нислэгийн багийнхныг өчигдөр эмнэлгээс гаргасан хэмээн ХӨСҮТ-ийн эмч Н.Сувдмаа мэдээлжээ. ХӨСҮТ нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эрсдэлийн үнэлгээ болон бусад үйл ажиллагааг удирдан явуулдаг юм.

Төрийн албаныхны мэдээллийн дараа 1.377.000 зээлдэгчийг эгнээндээ нэгтгэсэн Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго ҮАБЗ болон парламентад суудалтай намуудад хүргүүлж буй уриалгаа ШИНЭ намын дарга Ж.Батзанданд гардууллаа. Уг уриалгад “Коронавирусийн болзошгүй аюулын үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа онцгой дэглэм, бусад хорио цээрийн улмаас том, жижиг бизнес эрхлэгчид, зээлдэгчдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр саатаж, орлого нь буурч, улмаар үүдээ хааж байна. Гэтэл ҮАБЗ, СЗХ, Монголбанк, Засгийн газар, Улсын онцгой комиссоос зээлийн хүү, үндсэн төлөлтийг царцаах асуудлыг огт хөндөхгүй байна. Энэхүү давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг үндэслэн, арилжааны банкууд болон ББСБ-ууд, бусад зээл олгож буй газрууд, мөн түрээслэгчдийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, зээлийн хүүг зогсоох, хаагдсан газруудын түрээсийг түр зогсоох, үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулах ажлыг зохион байгуулж өгнө үү” гэжээ.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Онц байдал зарласантай холбогдуулан зээлдэгчдийн үндсэн зээлийн төлөлт болон зээлийн хүүнээс түр чөлөөлөхийг Зээлдэгчдийн холбооны зүгээс ҮАБЗ болон парламентад суудалтай улс төрийн намуудад тавьсан саналыг дэмжиж байна. Мөн ҮАБЗ болон Засгийн газарт уламжилна” хэмээн мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.122) 2020 оны 02 сарын 25

Зээлдэгчдийн холбоо н нэр цэвэр өөрсдөө өргүй байвал туста да

0  |  0
зочин(66.181.161.6) 2020 оны 02 сарын 22

хэн нэг нь ямар нэг байдлаар зээл авсан хүн айл өрх бүрт байгаа. Шийдээд өгвөл хэрэгтэй л байна

1  |  0
зочин(202.21.117.2) 2020 оны 02 сарын 22

худлаа сонгуульд снал олох гэсэн эргуу бэ

0  |  2
зочин(202.21.117.2) 2020 оны 02 сарын 22

нэртэйгээр нь зээл авж бааж шээчээд улс төл гээд даварсан залхуу муусайн юмнуудыг давараагаад

0  |  2
зочин(202.21.117.2) 2020 оны 02 сарын 22

энэ наймаачид чинь ажил хийж байгаа биднээс баяншдээ. сонин юмаа авсан зээлээ толжл таарна бас татвар тологчдийн мөнгөөр хаахнуу сонгууль гээд популизм хийж татварын мөнгийг зөв юмандаа зармаар

0  |  1
Зочин(202.9.40.74) 2020 оны 02 сарын 22

Дүлзэнгүүд маш мэдрэмжтэй попрох юмаа

0  |  2
:ахэ(64.119.23.216) 2020 оны 02 сарын 17

пэсда ажилгүй иргэд юугаараа зээл төлөхийн компани нь хөл хорионд орж ажил нь зогсох үед ажилчид нь ажилгүй үлдэж байна мэдээж цалинтай чөлөө олгохгүй тул

0  |  1
Hh(202.55.188.40) 2020 оны 02 сарын 22

Shizotoi maluud. Ene muu erguunuudiig yaavch gargahgui shuu zaluusaa

0  |  2
э(202.179.27.180) 2020 оны 02 сарын 22

Битгий попроод байгаарай

0  |  2
Top