Уханьд ажиллаж байгаа цэргийн эмч нарт 65 сая төгрөг хандивлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-аас санаачлан, зохион байгуулж, төвлөрүүлсэн тусламжийг БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруйд өнөөдөр /2020.02.18/ гардуулан хүлээлгэж өгөв.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээх үгийг тодотгоод Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Цэргийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо нийт 65 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг БНХАУ-д цэргийн сургууль төгсөгчид болон цэргийн эмч, сувилагчдын төлөөллийн чин сэтгэлийн дэм, урам зориг хайрласан ил захидлын хамт гардууллаа.

Дээрх тусламжийг БНХАУ-ын өвчлөлийн голомтын бүс нутагт ард түмнийхээ эрүүл энхийн манаанд бүх сэтгэл, зүрхээ зориулан ажиллаж буй цэргийн эмч, сувилагч, бусад ажиллагсдад тусгайлан зориулж буй аж. Аливаа улс оронд гамшиг, аюул ямар ч нөхцөлд нэн тэргүүнд онцгой үед, улаан шугамд цэргийн байгууллагын ажилтан, албан хаагчид дайчлагдан ажилладаг гэдгийг онцоллоо.

Энэхүү тусламжийг "Монгол цэргийн нэгдсэн холбоо" ТББ-аас санаачлан, БХЯ, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг, ҮБХИС, “Энхийн төлөө” цогцолбор, ХХЕГ, ОБЕГ-ын албан хаагчид, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ны бие бүрэлдэхүүн хамтран төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
аагий(203.91.118.182) 2020 оны 02 сарын 18

архи тамхи хар тамхи хаанаас ирдэгийг мэдэхүү урд болон хойноос хар хятадыг юунд өмөөрч байна даа иргэдээ хайрласандаа тэд орцныхон хаалгын төмөрөөр гагнажбайгаа юу тэнэгт бүү долгино

0  |  0
Зочин(202.179.27.169) 2020 оны 02 сарын 18

Зөв өө. Зовсон үед өгөх ёстой

1  |  0
Аагий(202.21.108.2) 2020 оны 02 сарын 18

Энэ хэцүү өвчнийг ялахад Хятад Монгол гэж аминч үзэл гаргалгүй, чадах чинээгээрээ харилцан туслалцаж байж амжилтад хүрч хүн төрөлхтөн усталгүй үлдэх байх шүү. Ер нь Хятадыг үзэн ядагчдад хэлэхэд: Монголын дайсан бол архи, завхайрал, хар тамхи, шунал, албан тушаалын хэнээ, хээл хахууль , хуурамч боловсрол болохоос биш Хятад Орос хоёр Монголын дайсан биш. энэ хоёр улс бол харилцан ашигтай хамтарч ажиллах ёстой мөнхийн хөршүүд чинь болохоос аврах ах, алах дайсан чинь биш шүү. Энэ хоёр улстай мөр зэрэгцэж улсын дайтай явахын тулд хээл хахууль, хуурамч боловсролоос салах хэрэгтэй

2  |  0
zochin(202.9.46.109) 2020 оны 02 сарын 18

Enkhbold chin ugiin hujaa lamd murgudug hujaa shd jinpingiin uzuulj haruuldag neg lam bagsh ged terend murgudiin hujaa yum chin argagui biz de

0  |  1
Top