БНСУ-д өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвараар 2022 хүн халдварлаж, 13 хүн амь насаа алдаад байна.
Тус улсын Засгийн газраас гуравдугаар сарын 16-21-нд болох ёстой байсан “Сөүлийн Загварын 7 хоног”-ийг цуцалж байгаагаа зарлалаа.
Тус шоунд 36 загвар зохион бүтээгч оролцох ёстой байсан ч 10 нь коронавирусийн улмаас шоунд оролцохоос татгалзаад байсан юм.
БНСУ-ын Засгийн газраас “Бид “Сөүлийн Загварын 7 хоног”-ийг цуцлахаар шийдвэрлэсэн. Гэхдээ Засгийн газраас солонгос загвар зохион бүтээгчдийг дэмжих өөр арга хэрэгсэл хайх болно. Өөр олон улсын арга хэмжээнд тэднийг оролцуулах болно. Аравдугаар сард Сөүлд болох намар-өвлийн загварын шоу төлөвлөсөн ёсоор явагдана. “Сөүлийн Загварын шоу” бол БНСУ-ын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ. Бид оролцох ёстой байсан талуудын хохирлыг барагдуулна” гэж мэдэгдсэн байна.
BTS хамтлаг энэ сарын 7-нд шинэ цомог танилцуулах арга хэмжээгээ мөн хойшлуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )