Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албанаас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр одоогоос нэг жилийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа амиа алдсан байсан юм.
Улмаар хорих ангид сэжигтэн амь насаа алдсан дээрх хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Уг хэргийг шүүх хуралдааны тов ирэх долоо хоногийн мягмар гараг буюу гуравдугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Сэтгэгдэл ( 3 )
гавъяа гэж авилгын л байх даа,авилгач амиа хорлоход энгийн төрийн албан хаагч буруутна аа бас айн
ЗАХИАЛГАТ АЛЛАГА
ХАХУУЛДАА ХАХЧ ҮХСЭН ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ШИЙТГЭЖ БОЛОХГҮЙ, ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ШҮҮ.