Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт зуучлагчаар оролцсон гэх хуульч Л.Бямбаа одоогоос нэг жилийн өмнө ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдож байхдаа амь насаа алдсан.
Уг хэрэгт Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нараас гадна ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир, Шүүхийн шинжилгээнийн үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг шалгаж байсан юм.
Улмаар нийслэлийн прокурорын газраас дэд хурандаа Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрөгч онд шүүхэд шилжүүлсэн. Гэвч хоёрдугаар сарын 17-ны өдөр болохоор товлогдоод байсан уг хуралд шүүгдэгч Б.Цолмон шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсныг шүүх хүлээн авсан билээ.
Тэгвэл уг хурал ирэх долоо хоногийн даваа гараг буюу гуравдугаар сарын 2-ны өдөр 16.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.
Сэтгэгдэл ( 4 )
Алдаатай гарчиг Шинжээч эмч нар биш шүү дээ
Энэ муу шүүгч нар бидний татвараар хамгийн өндпөр цалин авна. Тэгсэн мөртлөө ажлаа хийхгүй, авилгал авна. Шүүх хурлыг дандаа хойшлуулна. Ингэж ажлаа хийхгүй, шүүх хурлаа хойшлуулж байгаа боло цалинг нь өгөхгүй хойшлуулах хэрэгтэй шүү дээ. Ажлаа хийсний дараа цалин авдаг болохоос хийхгүй яваад цалин авч болохгүй шүү дпээ.
ЙИм хэрэг хийсэн хүмүүс албаны тусгай зүйл ангиар шийтгэгдэх үү
Хууль шүүхийнхэн ажлаа шуурхай хийх шаардлагатай байна. Нийгмийн хөгжих замд бөглөө таглаа болчихоод байж болохгүй.