Люксембург дэлхийд анх удаа нийтийн тээврийн үнэгүй үйлчилгээ нэвтрүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 01

Ням гарагаас буюу гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Люксембург улс автобус, галт тэрэг, трамвай зэрэг нийтийн тээврийн төлбөрийг цуцалсан дэлхий дээрх анхны улс орон болж байна.

Гэхдээ энэ шийдвэр галт тэрэгний нэгдүгээр зэрэглэлийн тасалбарт хамаарахгүй бөгөөд тариф хэвээрээ үлдэх аж. Түүнчлэн олон нийтийн тээврийн хэрэгслээр зөвхөн тус улсын газар нутагт үнэгүй зорчих юм.

Тус улс дахь авто замын ачааллын асуудал нийтийн тээврийн төлбөрийг цуцлах шийдвэр гаргахад хүргэжээ. Хэдийгээр Люксембургийн хүн ам 600 мянга гаруй ч хөрш зэргэлдээх Герман, Франц, Бельгийн иргэд  өдөр тутам тус улсад ирж, ажил хийдэг байна.

Люксембургийн эрх баригчдын тооцоолсноор, нийтийн тээврийн үнэгүй үйлчилгээ нэвтрүүлснээр 41 сая еврогийн зардал гарч байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.183.169) 2020 оны 03 сарын 01

Эстони улс нийтийн тээврээ үнэгүй болгож түгжрэлээс

0  |  0
Top