“Оюу Толгой”-н голлох хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Жеан-Себастьян Жак 2019 онд нийт 11.3 сая ам.доллар /5.8 сая фунт/-ын цалин урамшуулал авсан байна.
Компанийн ашигт ажиллагаа нэмэгдэн, хөрөнгийн зах зээлийн төлөв сайн байгаагаас шалтгаалан 27 хувийн цалингийн нэмэгдэл олгожээ.
“Компанийн цалингийн урамшууллын систем нь тэгш эрхийн зарчим дээр суурилдаг. Хүйсийн тэгш эрхийг ч хангах талаар анхаарч ажилласан. Гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэлээс хамаарч урамшууллын хэмжээ 66:1 байдаг. Богино хугацааны болох урт хугацааны урамшууллыг харахад нь 2018 онтой харьцуулбал 24 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм” гэж Рио Тинто компанийн Цалин урамшууллын зөвлөлийн дарга Сем Лэйдлоу ярьжээ.
Рио Тинто компанийн ТУЗ-ийн ээлжит хуралдаанаар гуравдугаар сараас эхлэн компанийн бүх захирлуудын цалинг 2.11 хувиар өсгөх шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: Australian Mining
Сэтгэгдэл ( 1 )
sain bna...iim tom company zahiral avalgui yahav