“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчилнө

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн Монголын талын гишүүдийг ойрын хугацаанд чөлөөлөх бололтой.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар өчигдөр /2020.03.04/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр байр сууриа илэрхийллээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар “Оюутолгойн ТУЗ-тэй холбоотой асуудал газар аваад байгаа. ТУЗ-д юмаа мэддэг, мэргэжлийн хүмүүсийг оруулж ирж, хараа хяналтаа сайжруулахгүй бол урсгалаараа явсны гайг олон түмнээрээ амсаж байна. Тиймээс ТУЗ-ийг богино хугацаанд сольж, чадварлаг боловсон хүчнийг томилох ёстой. Компанийн 34 хувийн үр өгөөжийн нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь зөв гэж үзэж байна. Хэтэрсэн зардлыг багасгах хэрэгтэй” хэмээн онцолсон юм.

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Г.Батсүх, “Эрдэнэс Монгол” компанийн Ерөнхий захирал асан Ц.Түмэнцогт нар багтаж буй.

Г.Батсүх “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зайл(99.230.64.174) 2025 оны 03 сарын 13

Хурдан өөрчил,,,

1  |  0
Баяр(66.244.109.90) 2025 оны 03 сарын 13

Эднийг сольж Монгол улсын төлөө зүтгэх хүнийг томилох хэрэгтэй. Жишээ нь Намбарын Энхбаяр гэх мэт.

1  |  0
ТУЗ(202.179.25.87) 2025 оны 03 сарын 13

ХООЛНЫ САВНУУД ТЭЖЭЭЧИХСИМ БИЗ ДЭЭ. 10 20 ЖИЛ

1  |  0
harhun(202.21.108.166) 2025 оны 03 сарын 13

Batsuh bol gadaad company -g tolooldog hun...

1  |  0
zochin(122.201.23.226) 2025 оны 03 сарын 13

soliod deerdeh bolov u daa

1  |  0
Зочин(202.9.40.67) 2025 оны 03 сарын 13

Дараагийн хэдийн хоолны цаг

1  |  0
Зочин(66.181.161.83) 2025 оны 03 сарын 13

Сумьяабазар юм хийгээд л байгаамдаа.Ард олон тэнэг бишдээ

1  |  0
zochin(103.14.38.137) 2025 оны 03 сарын 13

g.batsuhiig mania zasgiin gazar tomiloogui shuu.tsaad talaas tomilogdson hun shuu dee.3 dahi gishuun ni uur hun baidag

1  |  0
Close menu