Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд захирамж гаргаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх хугацааг энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан байна.
Олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, цахим тоглоомын газар, интернет кафе, спорт заал болон сургалтын үйл ажиллагааг түр хаах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн болон үйлчилгээний газраар дагуулж явахгүй байх, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, худалдаа үйлчилгээний төв зах, иргэдэд үйлчилдэг бусад худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )