ФОТО: Өнөөдөр Зааны өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Жил бүрийн гуравдугаар сарын 13-нд Таиландад Зааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Одоогоос 57 жилийн өмнө зааныг Үндэсний бахархалт амьтан болгон зарласан юм. Олон зуун жилийн турш заан таиландчуудад хүнд хэцүү ажлыг нь хийж, найдвартай туслагч нь байсаар ирсэн.

Заан ажилгүй болно гэж үгүй. Мод бэлтгэдэг ажилд гологдлоо ч шинэ мэргэжил эзэмшиж болно. Жуулчдыг баясган, хөл бөмбөг тоглох ч бас нэг төрлийн ажил.

Тайландад заан аз жаргал авчирна гэж итгэдэг.

Зааны зураг, дүрс сүм хийд, гудамж талбай гээд хаа сайгүй. Цагаан заан маш их үнэтэй, тэд бол Эзэн хааны өмч.

Заан ямар ч баярт хүнтэй тэгш эрхтэй оролцоно.

Үндэсний хүрээлэнгүүдэд тэдний идэх хоол, зугаа цэнгэл цөм бүрэн.

Зааны эмнэлэг ч бий. 1993 онд байгуулагдсанаасаа хойш энэ эмнэлэг 2265 зааныг хүлээн авч эмчилжээ. Моша нэртэй заан тэсрэх бөмбөгөн дээр гишгэж, хөлөө алдсан. Энд түүнд хиймэл хөл хийж өгсөн.

Заангүй ёслол гэж үгүй. Хаан ширээнд залрах ёслолд ч тэд оролцоно.

Ахмад зааны асрамжийн газар байдаг. Энд тэтгэвэртээ гарсан болон хүнд өвдсөн, гэмтсэн заанууд ирдэг. Тэдний сэтгэлийг төгөлдөр хуурын аялгуу засдаг.

Таиландын Засгийн газраас зааны амьдрах бүх нөхцөлийг хангаж байгаа ч тоо толгой нь буурсаар байна. Учир нь ой мод устаж, экологийн байдал муудаж байгаа нь нөлөөлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top