"Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон зургаан шүүгчийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

"Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай нарын зургаан шүүгчийг шүүх хурал өнөөдөр  /2020.03.19/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлнэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, тэднээс зургаан шүүгчийг "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдуулан гэм буруутай гэж прокурор үзэж, яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ. 

Шүүх хурлыг хаалттай явуулах ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top