Дэлхийг донсолгож буй коронавирустэй ойрхон холбоотой генийн дараалалтай вирус панголин гэх амьтнаас илрүүлжээ. Тиймээс эрдэмтэд цаашид цар тахлын тархалтыг бууруулахын тулд зэрлэг амьтны зах дээр амьтан худалдаалахыг хатуу хориглох ёстой гэж анхааруулж байна. Хүнс болон уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг панголин гэх амьтны хууль бус наймаа дэлхийд ихэд дэлгэрчээ. Судлаачид энэ амьтантай харьцахдаа болгоомжтой байхыг зөвлөсөн байна.
Хонконгийн их сургуулийн судлаач Томми Лэм шинэ төрлийн коронавирустэй холбоотой хоёр бүлгийн титэм вирусийг Малайзаас Хятад улсад хууль бусаар нийлүүлсэн панголинаас илрүүлсэн тухай онцолжээ. Хэдийгээр шинэ төрлийн коронавирусний халдвар тархахад тэдний гүйцэтгэсэн үүргийг батлах шаардлагатай ч зоонозын буюу амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эдгээр амьтныг далайн бүтээгдэхүүний зах дээр худалдаалахын хатуу хориглох ёстой гэж тэрбээр сануулжээ.
Зэрлэг амьтан (сарьсан багваахай гэж таамаглаж буй) вирус хэрхэн өөр амьтанд, улмаар хүнд дамжсан нь өнөө хэр нууцлаг хэвээр байна. Сарьсан багваахай болон панголин амьтдыг сэжиглэж байгаа ч нарийн дарааллыг тогтоож чадаагүй байгаа юм Малайзын панголинд вирус илэрсэн нь тэд хаана халдварласан бэ гэсэн асуулт гарч ирж байна гэж доктор Лэм онцлоод Хятад хүрэх замдаа сарьсан багваахайгаас халдварласан уу эсвэл Зүүн өмнөд Ази дахь оршин буй газартаа халдвар авсан уу гэсэн асуулт тавигдаж байна гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Амьд үхдэлийн халдвар болох вий амьд үхдэлийн халдвар авсан хүн үхээд амилж хүний мах иддэг
Их ховор амьтан гээ биз дээ энэ.гэтэл хятад мэтийн балиар үндэстнүүд өлсөж үхэх гээд байгаа юм шиг идэж заваараад байдаг гэж байгаа.корона холбоотой гээд шууд зарлачихвал энэ амьтныг устгахаа больж жамаараа олширч магад