Л.Бямбаа агсны хэргээр Г.Сүхболд нарыг шүүх хурал хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Г.Сүхболд нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныгөнөөдөр буюу гуравдугаар сарын 30-ны 09.00 цагт товлосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орсон талаар хүсэлт ирүүлсэн байна.
Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хүсэлтдээ “Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж өөрийн биеэр оролцоно мөн гадаадаас ирээд улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд байх хугацаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн хүсэлт мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлууллаа хэмээн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top