Д.Батсайхан: Увс аймагт цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ бүрэн хангагдсан

Админ | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхантай аймагтаа хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажлынх нь талаар ярилцлаа.


-Увс аймагт өнгөрсөн онуудад онцлох томоохон ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн бэ?

-Намайг 2016 онд ажил авч байх үеийн нөхцөл байдлыг хүмүүс санах хэрэгтэй. Тухайн үед Увс аймагт ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан. 2017 онд 4.9 тэрбум, 2018 онд 44 тэрбум, 2019 онд 104 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт манай аймагт хийгдсэн. Энэ тоонуудыг эхний ээлжид анзаарах хэрэгтэй. 2016 онд улс орны эдийн засгийн өсөлт 0.2 хувь руу орчихсон, ямар нэгэн хөрөнгө оруулалтад гаргах мөнгө байхгүй аймаг байсан. Миний хувьд ажил авчхаад бүх сум, албан газраас нарийвчилсан судалгаа авч байж үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулсан. Аль суманд сургууль хэрэгтэй байна, аль сумын цэцэрлэгт засвар хийх вэ гэдгийг нарийн тооцсон бөгөөд одоо ч энэ тооцоогоороо явж байгаа. Яг өнөөдрийн байдлаар гурван сургууль, есөн цэцэрлэг, дөрвөн эмнэлэг шинээр ашиглалтад орчхоод байна. Мөн сургуулийн дотуур байр хоёр, спорт заал зургаа, соёлын төв зургааг тус тус шинээр барьсан. Тэрчлэн 12 сургууль, 15 цэцэрлэг, найман эмнэлэг, 16 дотуур байр, хоёр спорт заал, дөрвөн Соёлын төвд их засвар хийсэн. Одоо Увс аймагт цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ бүрэн хангагдсан. 2016-2017 онд эдийн засаг хүнд байсан. Харин сүүлийн гурван жилд нь гол ажлууд хийгдсэн. 

 2016-2020 онд хийгдсэн хамгийн том ажил бол Увс аймаг Улаанбаатар хоттой 1354 км засмал замаар холбогдож, увсчуудын олон жилийн хүсэл мөрөөдөл биелээд байна. Миний хувьд Улаангомыг хамгийн орчин үеийн, хязгаар нутгийн хүн амьдраад, ажиллаад явах боломжтой жижигхэн, тохитой гоё хот болгох юмсан гэсэн мөрөөдөлтэй явдаг. Энэ агуулгаараа Улаангомын хөрсний бохирдол,  агаарын бохирдол, ард иргэдийн ахуйн тохижилт, ахуйн соёлтой холбоотой “Улаангомын дэд бүтэц” гэдэг шинэ төсөл хэрэгжүүлээд явж байгаа.

-Увс аймаг ДНБ-ний өсөлтөөрөө баруун таван аймгийг тэргүүлсэн. Энэ нь юутай холбоотой вэ?

-Увс аймаг 2016, 2017 онд ДНБ-ний өсөлтөөрөө баруун таван аймгийнхаа дунд нь буюу гуравт байсан. 2018 онд аймгийн ДНБ 388 тэрбум төгрөг болж, баруун таван аймгаа тэргүүлсэн. Баруун таван аймгаа тэргүүлнэ гэдэг бага амжилт биш. Манай аймгийн эдийн засагт нөлөөлөөд байгаа томоохон уул уурхай байхгүй. Гэтэл манай аймгийн эдийн засагт хөдөө аж ахуй, аялал жуулчлал  буюу үйлчилгээний салбар голлох нөлөө үзүүлж байгаа. ДНБ-ний өрсөлдөх чадварын судалгааг олон улсын төрийн бус байгууллага хийдэг болсон. Биднээс ямар ч хамааралгүй, хараат бус, 180 гаруй үзүүлэлтээр дүгнэдэг, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийдэг болсон байна лээ. Энэ судалгааны дүнгээр Увс аймаг 2016 онд 11-т байсан одоо 2019 онд ес рүү орж ирсэн.

-Увс аймаг “Монгол Улсын шилдэг аймаг” болоход юу нөлөөлсөн бэ?

-2018 оны ажлаараа Монгол Улсын шилдэг таван аймгийн нэг болоход бидэнтэй хамт Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Орхон аймаг шалгарсан. Уул уурхай хөгжсөн хоёр аймаг дээр нь Монголын хоёр том хот байгаа биз. Энэ дунд Увс аймаг хавчуулагдана гэдэг бол Увсчуудын олон жилийн хөдөлмөрийн үр шим, бас хичээж ажилласны үр дүн. 2018 онд анх удаагаа арвин ургац авсан, мал сүрэг таван төрөлдөө өссөн нь нөлөөлсөн байх. Үүнээс гадна шилдэг аймаг болоход хэлтэс, агентлагуудын ажлын үзүүлэлт үр дүн бас чухал юм билээ. 2018 оны ажлаараа манай аймгийн есөн агентлаг Монгол Улсын хэмжээнд эхний гуравт орсон. Ийнхүү энэ бүх амжилтын хүчээр Увс аймаг “Монгол Улсын Шилдэг” аймаг болсон.

-Увс аймаг гадаадын Элчин сайдын яамд болон томоохон төсөл, хөтөлбөрийн байгууллагуудтай ихээхэн хамтарч ажилласан. Энэ тухайд?

-Эдийн засаг хүнд байсан 2016, 2017 онд Энэтхэг, Америк, Солонгос, Япон, Турк, Английн элчин сайдууд, Швейцарын Улсын их хурлын дарга, Хятадын гадаад харилцааны сайд гэх мэт олон томоохон зочдыг бид аймаг орон нутагтаа урьж ирүүлсэн. Энэ бүхний үр дүнд жилд 2-3 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдсэн. АНУ-ын ЭСЯ-ны шугамаар хүүхдийн цэцэрлэг барих судалгааны ажил дуусаж, энэ онд баригдахаар боллоо. Гадаадын хүмүүс Увс аймагт ажиллана гэдэг бол тодорхой хэмжээний туршлага, технологи, хэлний мэдлэг зэргийг үлдээгээд явж байгаа. Иймээс олон улсын төсөл хөтөлбөрийг бид сайн ашигласан.

-Увс аймагт боловсрол, эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт гарсан бэ?

-Увс аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтуудын 50-иас илүү хувь нь боловсролын салбар луу хийгдэж байгаа. Хязгаар нутаг ч гэсэн хүүхэд багачууд маань ая тухтай тохилог, цэвэрхэн орчинд сурч хүмүүжиж амьдрах ёстой гэж үзээд сургууль, цэцэрлэг, дотуур байр спорт заал нэг бүрийг бид засаж, заримыг нь шинээр барьсан. Үүний үр дүнд хүүхэд багачууд, багш сурагчид маань биднийг баярлуулсан дүн мэдээг үзүүлсээр байгаа. 2017 онд Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор Увс аймаг есөд орж байсан юм билээ. 2018 онд хоёрт, 2019 онд нэгт орсон. Гэхдээ дахиж үнэлээд 5-д орлоо гэсэн. Монгол улсын хэмжээнд ЭЕШ-ын оноогоор эхний тавд орно гэдэг бага амжилт биш. Тиймээс боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч байгаа гэж ойлгодог. Бас малчны хүүхдийг аятай тухтай амьдруулах орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Одоо багш нар маань илүү сайн ажиллаж, сургалтынхаа чанарыг сайжруулах,  хүүхдүүд маань хичээх л үлдсэн.

Эрүүл мэндийн салбарын тухайд, 2016 онд манай аймагт 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 55 байсан бол, 2017 онд 44, 2018 онд 38 болсон, 2019 онд 34 болж буурсан.  Эндээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд маань хийх ёстой ажлаа хийсэн гэж дүгнэх хэрэгтэй. Энэ дөрвөн жилд найман эмнэлэгт засвар хийж, дөрвөн шинэ эмнэлэг шинээр барьсан. Одоо дээр нь аймгийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг 2020 оны эхний хагас жилд ашиглалтад орно.

С.БАТЗУЛ

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц. Ядамсүрэн(сагил)(103.26.195.220) 2020 оны 04 сарын 17

ТАНЫ ЯРИЛЦЛАГА БОЛ УЬС НУТГИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВХӨН НЭГ Л ХЭСЭГ НЬ ГЭЖ БОДОВ. ТА ТУУШТАЙ ЗҮТГЭЛТЭЙ ХҮНЛЭГ ЭВТЭЙХЭН ТЭР Л ААШААРАА НУТГАА МАШ ЗӨВ УДИРДАЖ ЯВНАА ГЭЖ БИ АЛСААС ХАРЖ БГАА ТАНД АМЖИЛТ ЕРӨӨЕ

0  |  0
Шудрага увс (103.57.92.111) 2020 оны 04 сарын 18

АН намын хар гуйлагчид энэ удаа уих увсаас гарна гэж бодож бгаа байх даа увсчууд та нарыг хэзээч сонгохгүй л дээ хэзээ наад яс горьдсон нохой шиг зангаа гөлөг пиздаанууд АН гэж хуцдаг пиздаанууд увсаас зайлаач та нарын байх газар увс биш

0  |  1
Амгалан (66.181.161.84) 2020 оны 04 сарын 18

энэ сайхан хуцаж байна аа. нэг ээлжээр хичээллэдэг болгочихооч. 2р сургуулийг давхарлаж барьж байхаар шинэ сургууль бариад ажлын байр нэмэгдүүлэх нь яасан юм. шинэ дэд бүтэц гэдэг нь урьд хийгдэж байсан л ажил ш дээ.

1  |  0
Иргэн (192.82.75.227) 2020 оны 04 сарын 18

Энэ ялтан дарга авлигыг сайн хөгжүүлсэн гэсэн

2  |  0
Зочин(66.181.161.64) 2020 оны 04 сарын 18

Бүтээн байгуулалтыг хийсэн шиг хийсэн аймаг шүү

2  |  1
Зочин(202.179.24.163) 2020 оны 04 сарын 18

Хуулийн дагуу шалгаж асуудал байгаа үгүйг тогтоох, Увс аймагт2016-2020 онд зарласан бүх тендерүүдийг шалгаж үнэн зөвийг дэнслэх

3  |  0
Зочин(103.212.117.128) 2020 оны 04 сарын 08

Хулгайч хичнээн сайхан зүйл яриад нэмэргүй болж дээ.шоронлуугаа зайл даа

0  |  0
зочин(150.129.142.164) 2020 оны 04 сарын 18

Хедеегийн Малчин тумэнд хэрэгтэй уйлдвэр баригдаагуй Харин тесвийн менгийг Найз нехед ,Ахдуу нараараа нийлж Идсэн луйварчид л бна даа !!! Цензургуй нэвтруулгээр Аймгуудад Засаг захиргаа болон ИХУрлын удирдлагууд дур зоргоороо Тесвийн херенгийг яаж завшиж бгааг тод томруун баримтаар харуулж бна даа ! Сонгуулиар Засагийн Эрх Мэдэл авсан Дарга нар дэндуу дураараа хувиа бодож Нутаг Орноо хегжуулдэггуй бас Ард тумнийг дэндуу басамжлан доромжлодог Луйварчин удирдлагууд бдг гэдгийг тод харуулж бна ?!

1  |  0
Эрдэнэ(103.57.92.39) 2020 оны 04 сарын 10

хамаг хулгайч луйварчидийг 1 дор цуглуулсан балай аймаг

0  |  1
Зочин(103.26.193.222) 2020 оны 04 сарын 18

Улаан луйварчин, амаа тат. Ийм луйварчдыг шоронд нь хатаах хэрэгтэй. Бүх аймгууд иймэрхүү л байгаа . Их цэвэрлэгээ хийх хэрэгтэй...

2  |  1
ххх(103.57.94.157) 2020 оны 04 сарын 18

үнэн гэж бодохгүй байнаа тэр Хаянхярваа чинь Увсаас баахан хазгай хэлтэй хүмүүс Дарханд авчраад нэгдүгээр ангийн багшаар ажиллуулаад хүүхдүүдийг маань алаад байна шдээ???

1  |  3
иргэн(59.153.112.253) 2020 оны 04 сарын 18

Нэвтрүүлэгээр үзсэн. Энэ мал одоо булхайгаа мэдэхгүй гэж бодоод байгаа юмуу

2  |  0
z(202.126.89.145) 2020 оны 04 сарын 07

ene chini nogoo tsenzirgui yaria gaar garsan zartai hulgaich shivdee novshiin ork

0  |  0
Зочин(202.9.46.19) 2020 оны 04 сарын 10

Увс аймаг авилгалаар тэргүүлдэг аймаг. Засаг дарга, аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга нар нь хамаг тендерийг нь хуу хамдаг, сангийн сайд Хүрэлбаатарын ах дүү нар тэнд Хотголр шанагын уурхайгаас аваад улсын олон өмчийг эзэмшдэг, луйварддаг. Тэгээд авилгал өгч өөрсдийгөө тэргүүний аймаг болгон шалгаруулдаг.

1  |  3
s(202.131.243.190) 2020 оны 04 сарын 07

ene hudaa oron nutag neeree uneheer aria heterhii iljirsen aimshigtai bga shu hiih ajil bhgui hun ard ni bolovsrolgui bolovroltoi bgaad ch teriigee hiih ajilgui nutag us jalga dovnii uzeltei namchirhsan zawaan uzeltei nuhzul bdal mash hund bgaa

1  |  0
Top