Увс аймгийнхан 2019 онд Ахмадын сувиллын өргөтгөлийн зураг төсвийг гаргуулан, гүйцэтгэж, цахилгаан дамжуулалтыг орон нутгийн төсвөөс тус тус шийдвэрлэж ажилласан байна.
Ингэснээр Ахмадын сувиллын орны тоо нэмэгдэж, ая тухтай орчинд жилдээ 800 гаруй ахмад амарч сувилуулах боломжтой болжээ.
Мөн Баруун бүсийн ахмадын асрамжийн газрын барилгад их засвар хийгдсэнээр асруулагчдын амьдрах орчин нөхцөл сайжирсан байна. 2019 онд ахмадын сувилалд 543 ахмад настан амарч сувилуулан сэргээн засах үйлчилгээнд хамрагдаж, ахмад настны насны хишиг үйлчилгээнд 2998 ахмад настанд 470 сая төгрөг олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )