УВС: Явуулын эрүүл мэндийн үйлчилгээнд 41036 хүн хамрагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Увс аймгийн 18 сумын багийн иргэд, Улаангом сумын 12 багт “Баг-93” явуулын тусламж үйлчилгээг зургаан ээлжээр нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн 17-60 хүний бүрэлдэхүүнтэй баг нийт 49 хоног, 52 цэгт тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.  

Уг арга хэмжээнд сумын ИТХ, ЗДТГ, багийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн нийт эмч, ажилчид, бусад төрийн албан хаагчид оролцож, эрүүл мэндийн болон бусад үйлчилгээ авч чаддаггүй алслагдсан багийн малчид, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж ажиллажээ. Тус хөтөлбөрийн хүрээнд нийт 41036 хүн амд эрүүл мэндийн үзлэг хийж, хоёрдугаар шатлалд 549, гуравдугаар шатлалд 92 хүнийг илгээж, 52 хүнийг эмнэлэгт хэвтүүлж, 2416 хүнд эмчилгээний зөвлөгөө өгсөн үр дүнтэй ажил болсон байна.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top