Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд таван жилийн өмнө үр шилжүүлэн суулгах шинэ технологийн том лаборатори байгуулагдсан. Хорвоогийн жамаар үр хүүхэдтэй болох боломжгүй хосууд энэ төвийн үүдэнд урт дараалал үүсгэдэг. Тус лабораторийн дотоод шүүрлийн болон эх барихын их эмч Д.Болормаатай уулзаж, үр шилжүүлэн суулгах эмчилгээний талаар ярилцлаа.
-Хосууд өөрсдийгөө үргүйдэлтэй болсноо мэдэхгүй цаг алдаж оройтсон үедээ эмчид ханддаг гэж эмч нар хэлдэг. Үргүйдэлтэй гэдгээ хосууд хэрхэн мэдэх вэ?
-Үргүйдэл гэдэг нь хосууд нэг жил ба түүнээс дээш хугацаагаар жирэмслэхгүй байвал үргүйдэлтэй байна гэж үздэг. Хүмүүс үүнийг мэдэхгүй цаг их алддаг. Тав, зургаан жил болсны дараа яах вэ гээд ирдэг. Энэ бол харьцангуй ойлголт л доо. Жишээ нь, 40 настай хосууд гэрлээд үргүйдэлтэй эсэхээ мэдэх гээд олон жил харна гэдэг өөр хэрэг. Дөнгөж 20 гарсан хүүхдүүд бэлгийн харьцаанд ороод жирэмсэн болохгүй байвал өөр хэрэг. Тогтвортой амьдралтай болоогүй учраас жирэмслэх үе нь таарахгүй ч байж болно шүү дээ. Тэгэхээр эмчид хандаж, шинжилгээ оношилгоо хийлгэж үргүйдэлтэй эсэхээ мэдэх боломжтой.
-Үр шилжүүлэн суулгах лабораторит өнгөрсөн таван жилийн хугацаанд зорин ирж буй үйлчлүүлэгчдийн үргүйдлийн шалтгааныг ангилбал?
-Үргүйдлийн шалтгаан бол эмэгтэй, эрэгтэй хоёулангаас нь шалтгаалдаг. Эмэгтэй үргүйдэл нь дотроо олон янз байдаг. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 50-70 хувь нь хоёрдогч үргүйдэлтэй байдаг. Хоёрдогч үргүйдэл гэдэг нь өмнө нь жирэмсэн болж, төрж байсан хэр нь дахин жирэмслэхгүй байгааг хэлнэ. Үүний 50-иас дээш хувь нь үрийн хоолойн битүүрэл, наалдацын шалтгаантай байдаг. Энэ нь бэлгийн ариун цэвэр, үрэвсэлт өвчин, халдварт өвчин, өгсөх замын халдвараас болж үрийн хоолойн битүүрэл үүсдэг бол хэвлийн хөндийн мэс ажилбараас үүдэж наалдац үүсдэг. Энэ тохиолдолд аль болох физиологиор, зардал багатай жирэмсэн болохын тулд эхлээд дурангийн хагалгаагаар наалдац, битүүрлийг салгадаг. Энэ арга амжилтгүй болбол шууд заалт нь үр шилжүүлэн суулгах арга байдаг. Гэвч энэ арга нь өртөг өндөр, амжилтын хувь нь тийм ч өндөр биш. Жишээ нь, 42 настай хосын байгалийн нас ямар байх билээ, өндгөн эсний нөөц багассан хүнийг дурангийн хагалгаанд ороод хагас жил оролд гэж хэлж чадахгүй. Цаг хугацаа алт. Эмч хүний хувьд тухайн хүний нас болоод үзлэг, шинжилгээг харж байгаад үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж шийдвэр гаргасны үндсэн дээр эмчилгээнийхээ тактикыг шийддэг.
-Тэгвэл бусад шалтгаануудын тухайд?
-Дараагийн шалтгаан нь өндгөвчинд өндгөн эс боловсроод овуляц болж гадагшилж чаддаггүй шалтгаан нь 15-20 хувь байдаг. Үрийн хоолой нээлттэй, нөхрийн эс асуудалгүй хэр нь өндгөн эс гадагшилж чадахгүй юм бол жирэмсэн болохгүй. Энэ бас олон янзын шалтгаантай. Үүнд хамгийн их нөлөөлдөг зүйл нь дарамт стресс, нийгмийн байдал, амьдралын хэв маяг маш их нөлөөлдөг. Намайг Өмнөд Солонгос улсад дагалдан эмчээр ажиллаж байх үед манай профессор хадам ээжийн дарамт гэж тусдаа үргүйдлийн онош байдаг гэж хэлж байсан. Нээрээ киног нь харахаар тийм ч юм шиг. Дарамт стрессээс болоод өндгөн эсийн дааварт өөрчлөлт ороод гадагшлуулж чаддаггүй байх нь. Жишээ нь, эх барихын эмч нар хүртэл өөрсдөө үргүйдэлд маш их нэрвэгддэг. Үргэлж хүний төлөө нойр хоолгүй ажиллана, шөнө 20-30 төрөлт удирдлаа гэхэд тэр бүрийд хүний алтан амь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байдаг учраас маш их стресстдэг. Би 20-иод жил эх барих эмэгтэйчүүдийн эмч хийх хугацаандаа жижүүрлэсэн хоногийнхоо тоог нэмээд бодсон чинь гурван жил гэртээ хоноогүй байна лээ. Энэ нэг талаар миний ажил үүрэг ч гэсэн нөгөө талаар шөнийн алдагдсан нойр хэзээ ч нөхөгддөггүй гээд бодохоор эрүүл мэнддээ нөхөж баршгүй хохирол учруулж байна л гэсэн үг. Гэхдээ би энэ хэцүү бэрхшээлийг нь мэдээд, чадна аа гээд тангараг өргөсөн эмч хүн. Олон хоног жижүүр хийдэг эмч нарынхаа шөнийн ээлжийг нь би аль болох цөөлөхийг боддог. Эмч гэлтгүй ээлжийн ажил хийдэг бүх хүнд энэ хамаатай. Сайхан амраад ирэхээр овуляц болоод жирэмсэн болж байх жишээний. Хүний бие физиологи бол хамгийн төгс лаборатори. Дараагийнх нь шалтгаан тодорхойгүй үргүйдлийн шалтгаан байдаг. Үүнд хэд хэдэн төрөл байдаг бөгөөд 10-15 хувийг эзэлдэг. Заримдаа гарт баригдаж, нүдэнд харагдахгүй, бид илрүүлж чадахгүй шалтгаанууд байх, заримдаа дархлалын урвалтай хамааралтай үргүйдлийн шалтгаан байдаг. Жишээ нь дөрөв, таван жил амьдраад хүүхэдтэй болоогүй хос салаад өөр хүнтэй суугаад хоёулаа хүүхэдтэй болчихсон тохиолдол байна. Мөн дархлалын урвал нь ажиллаад гаднын биетийг устгаад байдаг онцлогтой хүмүүс байдаг.
-Дурангийн хагалгаанд ороод жирэмсэн болохгүй байгаа хүмүүсийн эцсийн арга бол үр шилжүүлэн суулгах арга юм байна. Үр шилжүүлэн суулгах эмчилгээний талаар ярина уу?
-Үр шилжүүлэн суулгах эмчилгээ буюу (IVF, Intra vitro fertilization) нь үүссэн цагаас эхлэн 2018 он хүртэл дэлхий дээр гурван сая хүүхэд мэндэлж, энгийн хүний адилаар аж төрж амьдарч байна гэсэн мэдээлэл байдаг. Одоо бол таван сая гараа байлгүй. Үр шилжүүлэн суулгах эмчилгээ нь дөрвөн үе шаттай. Нэгдүгээрт өндгөвчинд сэдээлт хийх, хоёрдугаарт өндгөн эсээ хатгаж авах, гуравдугаарт авсан өндгөн эс болон эр бэлгийн эсээ эвцэлдүүлэх, дөрөвдүгээрт умайд суулгана. Эмэгтэй талын шалтгааныг бид мэдэж авсан бол эрэгтэй талын шалтгаан нь үрийн шингэн дотор нь үр тогтоох эр бэлгийн эс гарч ирдэггүй, үрийн сувгийн бөглөрөлтэй гээд бас олон янз байдаг. Ийм тохиолдолд нөхрийн төмсгөнд мэс ажилбар хийж зориудаар эр бэлгийн эсийг соруулж авдаг. Эмэгтэйн өндгөвчин дотроос бие гүйцсэн чанартай өндгөн эсийг зориудаар боловсруулан соруулж аваад эр бэлгийн эстэй лабораторийн орчинд эвцэлдүүлж үр тогтоодог. Үүнийг үр хөврөл гэдэг бөгөөд цаашид өсгөхийн тулд эхийн умайд суулгаж өгдөг. Суулгасан үр хөврөлийг умайн хананд бэхлэгдээд жирэмслэлт болох хувь тийм өндөр байдаггүй. Гэхдээ л есөн жил жирэмслэх магадлал тэг хувь байсан хосуудад 30 хувийн магадлал гэдэг маш өндөр хувь. Манай эмнэлэг таван жилийн хугацаанд 114 хүүхэд өлгийдөн авсан гэхээр үр хүүхэдтэй болохыг хүссэн хосуудын итгэл найдвар, бидний хичээл зүтгэл талаар болоогүйг харуулж байгаа биз
-Өндгөн эсийг боловсруулан гаргаж авах үйл ажиллагааныхаха талаар тайлбарлавал?
-Хамгийн анх 1800-аад оны сүүл үед өндгөн эсийг гаргаж авахдаа эмэгтэйн хэвлийг нь зүсэж соруулж авдаг байсан бол 1950-аад оны үед дурангийн хагалгаагаар авдаг болсон. 1960 оноос хойш эмэгтэй хүний үтрээгээр эхоны тусламжайгаар, маш нарийнхан зүү явуулж соруулж авдаг болсон. Одоо хүртэл энэ аргыг хэрэглэж байгаа. Энэ ажилбар нь судсаар өвдөлт намдааж 15 минутын дотор авах ажилбар л даа. Эмэгтэй хүн биений юм ирснээс хойш хоёр дахь өдрөөс эхэлж сэдээх тариа хийж өндгөн эсээ боловсруулна. Сэдээлтийн үр дүнд нэг өнжөөд л эход харна, хоёр хоноод л цусан дахь дааврыг үзнэ. Бие гүйцсэн өндгөн эс боловсорсон үед хоёр гурван хоногийн зайтай хэд хэдэн өндгөн эс хатгаж авдаг. Тэгэхээр үйлчлүүлэгч маань ажил төрлөө зохицуулаад цаг тухайд нь идэвхтэй ирж байж үр дүн гарна гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Хэд хэдэн өндгөн эс, эр бэлгийн эсээр үр тогтоодог нь эрсдэлээ тооцож байгаа хэрэг байх, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Эсүүд эвцэлдэх, умайд бэхлэггдэх явц амжилтгүй болох магадлалтай. Тиймээс эрсдэлээ тооцоолоод хэд хэдийг авч байгаа юм. Олон улсын дундаж эрсдэл нь олон ихэр суулгахаас татгалзах хэрэгтэй байдаг. Учир нь ихэр жирэмсэн нь тээх явцад хүндрэл гардаг. Гэхдээ манай эмнэлэгт өнгөрсөн таван жилийн хугацаанд гурван ихэр гурвыг, хоёр ихэр тавыг төрүүлсэн. Ээжүүд маань эрүүл чийрэг биетэй залуу хүмүүс байсан учраас амжилттай тээгээд төрүүлсэн. Мөн хүний эрх гэдэг утгаараа хүйсийг сонгох боломжгүй. Өмнөд Солонгос улсад бүрэлдсэн ургийн хүйсийг хүртэл эхогоор хараад хэлэхийг хориглодог юм шүү. Хүйс сонгох боломж байгаа хэдий ч үр хүүхэд хүсэж байгаа хүмүүст хүү , охин аль нь ч байсан хүүхэд л бол хүүхэд шүү дээ.
-Залуудаа хүүхэд гаргаад үрийнхээ сувгийг боолгочихсон хүн гэнэт хүүхэдтэй болмоор байна гэсэн асуулт их гардаг юм байна лээ?
-Үрийн суваг бооно гэдэг үрийн хоолойг хавчиж түлээд, зориулалтын хайлдаг утсаар таслаад боочихдог. Нөхөн сэргээх хагалгааг гадаадын улс оронд хийдэг ч үр шилжүүлэн суулгах ажиллагаанаас үнэ өртөг ихтэй тусдаг. Тиймээс дахин үр хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол шууд үр шилжүүлэн суулгахыг зөвлөж байна.
-2000-аад оны эхээр үрийн хоолой сэтгүүрдэх ажилбарыг хийдэг байсан гэдэг. Энэ ажилбарыг эмчилгээний жагсаалтаас хасчихсан гэж сонссон?
-Энэ аргыг зөвхөн манай улсад л хийдэг байх. Би Тайвань, Өмнөд Солонгос улсад суралцаж байхдаа профессеруудаасаа энэ аргыг асуухад тийм аргыг чинь аль дээр үед 50 жилийн өмнө хэрэглэдэг байсан. Гэхдээ үр дүн нь гарах хүндрэлээсээ бага байгаад үрийн хоолой нь задарч дотуур цус алдах, өгсөх замын халдвар авах, маш их өвтгөдөг хүнд арга учраас анагаах ухаан стандарт эмчилгээнээсээ хассан гэж хариулсан. Одоо магадгүй хувийн эмнэлгүүдээр хийгдэж байгаа бол эмчилгээний жагсаалтаас хасагдсан, маш эрсдэлтэй, болхи бүдүүлэг арга гэдгийг бүсгүйчүүд маань мэдэх хэрэгтэй.
-Үр шилжүүлэн суулгах ажиллагаа амжилттай болж жирэмсний хяналт, тээх явц гэдэг урт удаан хугацаа хүлээж буй. Энэ хугацаанд эмчийн хяналтанд хаана ордог вэ?
-Хувийн эмнэлгүүд эхний нэгээс хоёр сар эмчийнхээ хяналтанд байлгаж байгаад харьяа дүүргийнх нь өрхийн эмч рүү нь шилжүүлчихдэг. Гэтэл тээлтийн явцад зулбах, амьгүй болох гээд маш олон эрсдэл бий. Манай эмнэлгийн нэг давуу тал нь үр шилжүүлэн суулгасан эмч нь эх хүүхдийн жирэмсний явцыг төрөн төртөл нь хянаад, төрөхөд нь эх барилтыг өөрийн биеэр удирддаг. Төрсөн хүүхдээ нэг нас хүртэл ногоон картаар үздэг.
-Танай эмнэлэгт үр шилжүүлэн суулгасан хүмүүс дараа нь өөрөөрөө жирэмсэлсэн тохиолдол байдаг уу?
-Байна. Төрөөд гурван жилийн дараа өөрөөрөө жирэмсэн болсон тохиолдол гарсан. Жирэмслэлтийн явц гэдэг тухайн эмэгтэйг эдгээж, хүүхэдтэй болсон сэтгэл гэдэг даавраа эмчилсэн байх нь. Хүсэхэд хясна гэдэг үг байдаг даа. Манай эмэгтэйчүүд жирэмсэн болохгүй болохоор уур уцаартай, бухимдалтай болчихдог. Гэтэл төлөвлөөгүй гүйж явтал гэнэтхэн л хоёр зураастай учирдаг. Өөр жишээ гэвэл, дээр үед хүүхэдтэй болдоггүй айл хүүхэд өргөөд авчихаар жирэмсэн болчихдог доо. Энэ бол толгойд байсан стресс, депресс, дарамттай бодлууд хэсэгхэн зуур сарниад бие организм хэвийн ажиллаад эхэлж байна аа л гэсэн үг. Өндгөвчийг эмэгтэй хүний төв мэдрэлийн систем тархи удирддаг учраас сэтгэл санаа тайван байх тусам тархи нь өндгөвчийг зөв ажиллах команд өгдөг. Гэхдээ мэдээж хосуудын үрийн хоолой битүүрэлтэй тохиолдолд тийм гайхамшиг мэдээж тохиолдохгүй л дээ.
-Үр шилжүүлэн суулгах эмнэлэг Монголд хэд байдаг юм бол, ер нь үнэ өртгийг нь сонсоод энэ насандаа чадахгүй юм байна гээд л стресс дээрээ депресс нэмчихсэн залуу гэр бүл байж л байгаа даа. Танай эмнэлэгт хандвал төлбөр мөнгө нь хэд байх вэ?
-Монгол Улсад IVF хийдэг хувийн эмнэлэг гарын таван хуруунд багтахаар байх шиг байна. Мэдээж эдийн засаг хамгийн том асуудал. Солонгосын Чой профессор надаас ингэж асуусан. “Казакстан, Япон, Солонгос, Хятад гээд олон орны эмэгтэйчүүдэд үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг. Амжилтгүй болсон үед тэдгээр орны эмэгтэйчүүд маш хүлцэнгүйгээр дараа дахиж ирнэ ээ, дахиад оролдож үзнэ ээ л гэж хэлээд бөхийж талархсанаа илэрхийлээд гараад явдаг. Гэтэл монгол хүүхнүүд маш савлагаатай хүлээж авдаг. Цонхоор үсэрчих гээд л, амиа хорлочих гээд л, уйлж, хайлаад л хурц реакц өгдөг. Яагаад ингэдэг юм бол” гэж асуусан л даа. Би юу гэж хариулсан гэхээр “Нэгдүгээрт хамгийн том асуудал бол эдийн засаг. Хадам аав, ээжээсээ ч юм уу өөрийнхөө аав ээжээсээ мөнгө авчихсан, магадгүй цалингийн зээл хийчихсэн, хамаг бүхнээ дэнчин тавьчихсан эцсийн аргаа хэрэглэж IVF хийлгэсэн байгаа . 100 хувийн баталгаа амлаагүй ч гэсэн нөгөө 30 хувийг горьдоод энэ аргыг сонгосон. Хоёрдугаарт монгол эмэгтэйчүүд тийм омголон, дайчин шинж чанартай. Зүүн Азийн орнуудын эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ хараад суудаг бол нөхрүүд нь хамаг эдийн засгийг нь зохицуулж өгдөг. Гэтэл монгол эмэгтэйчүүд ажлаа хийнэ, хүүхэд гаргана, хүүхдээ өсгөнө, цэцэрлэг сургуульд нь зөөнө, амьдралаа авч явна, ээж аав, ахан дүүсээ асарч тэтгэнэ, дээрээс нь гоё сайхан байх ёстой, магадгүй карьераа хөөнө, гэр орноо цэвэрлэнэ, хоол ундаа хийнэ. Бүхнийг зохицуулна. Ийм их ачаалал үүрдэг учраас тийм их хариу урвал үзүүлдэг байх. Хэрэв нөхөр нь бүх ачааг нь үүрээд, танайхан шиг зардлыг нь эрүүл мэндийн даатгалаас 50 хувийг нь хөнгөлдөг байсан бол магадгүй өөр хэрэг” гэж хэлсэн. Манайх зардлын хувьд хувийн эмнэлгээс 2-3 дахин бага. Хэрэглэгдэж байгаа нэг удаагийн урвалч бодис нь маш өртөг өндөртэй байдаг. Нэгдүгээрт, тэр өртөг өндөр бодисыг худалдаж авах 3.5 сая төгрөг нь төрийн санд тушаагддаг. Хоёрдугаарт, өндгөвчийг сэдээх тарианы үнэ өртгийг хосууд өөрсдөө гаргана. Ойролцоогоор 500 мянгаар ч 10 эс гарчих хүн байна, хоёр гурван саяар сэдээгээд байсан ч хоёрхон эс гарах ч хүн байна. Энэ бол тухайн хүний нас, өндгөвчин дэх өндгөн эсийн нөөц, биеийн жин, эрүүл мэнд, өндгөн эсний чанар зэргээс хамаардаг. Их мөнгө гарлаа, гарлаа гэхэд таван сая төгрөгт бүх юм багтдаг. Үр шижлүүлэн суулгах ажиллагааны үед дор хаяж долоон удаа үзлэг, эхо, лабораторийн шинжилгээ хийлгэдэг. Энэ зардлыг эрүүл мэндийн даатгалаараа эдэлж болно. Улиралд 360 мянган төгрөгийн даатгалын хөнгөлөлт үзүүлэх ёстой байдаг бол манайд үйлчлүүлснээрээ сая гаруй төгрөгийн тусламжийг авсан байдаг.
-Тушаасан 3.5 сая төгрөгөөс Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэхгүй юм байна, тийм үү?
-Тийм.
-Жирэмсний тээлийн явцад ураг зулбах, өсөлтгүй болсон тохиолдолд дахин үйлчилгээ авбал хөнгөлөлт байдаг уу?
-Дахиад оръё гэхэд хөнгөлөлт эдлэх сайдын тушаал гараагүй. Энэ саналыг бид сайдад дэвшүүлж байгаа. Эхний удаа 3.5 сая төгрөг төлөөд үр шилжүүлэн суулгахдаа 15 эс авсанаас 10 эс чанартай байлаа гэхэд хоёрыг нь үр хөврөл болгож суулгаад амжилттай тээгээд төрүүлчихээд, наймыг нь хөлдөөгөөд хадгадуулсан тохиолдолд хадгалснаасаа хойш 3-5 жилийн дараа суулгуулахад дахиж 3.5 сая төгрөг авахгүй. Өөрөөр хэлбэл эс хадгалахад жилд 200 мянган төгрөгний шингэн азотын зардал гардаг. Дэлхий дээр 15 жил хадгалсан үр хөврөлөөр төрсөн хүүхэд байдаг.
/IVF -ээр төрсөн гурван ихэр хүүхэд/
Сэтгэгдэл ( 31 )
Tanidaa bayrlaj ywdag shuu ta min uneheer Shan setgeltei shuuu mundag ohintoi Bolgoj ogson Hun shuuu ta min
Эмчдээ баярлаж явдаг. Зарим хүмүүсийн хэлж байгаа шиг элдэв ааш гаргаж байгаагүй. Бүтэлгүйтсэн тохиолдол хүмүүст байгаа л байх. Сэтгэл санаа эрүүл мэндийн байдал ихээхэн нөлөөлөх байхаа.
Эмчдээ баярлаж явдаг. Зарим хүмүүсийн хэлж байгаа шиг элдэв ааш гаргаж байгаагүй. Бүтэлгүйтсэн тохиолдол хүмүүст байгаа л байх. Сэтгэл санаа эрүүл мэндийн байдал ихээхэн нөлөөлөх байхаа.
Jinhene emch hun.bolovsroltoi humuujiltei emch hunii shan setgel shan haritsaag ene hunees mederne.
Ene emch yag vnen bodit medeelel ugduggvi olon aashtai ene yariad bgaa too barimt ch hudal bi ene emnelegt 7say garan tugruguu zartsuulaad yamarch vr dvn garaagvi daraa n manaih tonog tuhuurumj muu uur sain emnelegt och gej helsen dee. Esee ch bolovsruulj avch chaddagvi vneheer medlel chadvar muu. Harin uur emnelgt ochood bolson doo. RMC -Odkhvv Unentsatsral emch 2 bol vneheer mundag emch nar
yuni umnu emchdee bayrlaj sain sainig sanj ywdag shu uneheer hunii setgel zuig oilgoj saihan yriltsaj ajildag emchde
Uneheer mundag egch shuu.ajild ni amjilt\n
Юнимэд үнэхээр мундаг. Солонгост 2 удаа суулгуулаад зулбаад юнимэдэд хадаа эмч дээр 1 суулгуулаад охинтой болсон. Одоо 3 хүрэх гэж бна. Бүсгүйчүүд минь цаг алдалгүй юнимэд дээр л очоорой доо
үхсэний чинь хадам ээжийн дарамтны үргүйдэл балай эмч вэ
Эмч хүн гэж ийм л байдаг. Болороо эмчийн ачаар хоёр хөөрхөн үртэй болсондоо баяртай байна.
Энэ эмчийн заавар зөвөлгөөг дагаж үр хүүхэдтэй болсон олон хос байгаа
Үнэхээр сайн эмч шүү
Uneheer chadvartai medlegtei gaihaltai Emch Tanidaa haluun bayr hurgeiee mundag Taniaraa urgelj bakharkhdag ❤️
Олон ааштай. Хүн ялгаж харьцдаг. Энэ эмчийн хэлсэн үгнээс болж олон сар сэтгэлийн хямралтай явсандаа
Mungunii sonirholtoi, buur surtsan
5 жилд 114 гэдэг үр дүн маш муу бн сард 1.5 амжилттай болно гээд. Гэтэл ivf орж байгаа сардаа 10-20роо байгаа. Өөжин мед 5 жилд 500 хүүхэд гээд харьциулаад үзээрэй хүмүүсээ
Мундаг эмч шүү. Олон гэр бүлийг үр хүүхэдтэй болгож, аз жаргалыг бэлэглэдэг, алтан гартан. Улам их амжилт хүсье.
Ungeer mundag emch nar shu amjilt \n
Uvchtunii setgel zuin baidliig hargalzaj mash saihan hariltsdag sain emch, gehdee eldev em huviaraa zaraad bdg ni unen. Ulsiin emnelegt baij tegj ug ni bolmoorgui l yum..
5 жилд 114 гэдэг арай бага санагдаад байх юм жилд 20 гаран гэтэл нэг өдөр шинжилгээний хариу авч байгаа 6 хүн бсн. Эх нялхаст 30% хүрдэг үү. Нийт ivf орсон амжилттай болсноо нийтэлдэг бол
Shal hudlaa yum bn le. Bi 4 jiliin umnu ochson mobio luu dandaa shinjilgeend yavuuldag bas himalya iin em l bichij ugdug yum bn le. Odoo boltol bi jiremsleegui.
Exo apparat bsaar bxad unegui uzexiin orond chi garaad uur emnelegt munguur l uzuulxiin chn end 20k.r uzuulchix gdg shdee
mundag emch iim asuudaltai olon ger buld az jargaliig belegleerei ta.
mundag emch iim asuudaltai olon ger buld az jargaliig belegleerei ta.
Eh nyalhast daavrin shinjilge avah bolomjtoi. Dandaa mobile ru yvuulna, huniig bodohgui mungu ih huudug emch
Жинхэнэ мундаг эмч.
Жинхэнэ мундаг эмч.
Emch nartaa ajliin amjilt huseye.Mongoliin urs mash olon bolog
Hadam eejiin daramt ch geh shig .Hutsvaa. Hunees yalgaatai sul baigaa uchraas alivaag daramt gej uzdeg. Sulhan baij huuhdeer yadag yum. Ooriigoo yana gej baij.
Хүсээд бгаа хүмүүст ирэхгүй хирнээ хүсээгүй бгаа хүнд хүрээд ирдэг хүүхдийн заяа гэж сонин шүү.... ЯПОНЫ ЗАКҮРА ГЭЭД АНАРЫН БЭЛДМЭЛ КОЛЛАГГЕН УУСАН ЧИНЬ ШУУД ЖИРЭМСЭН БОЛЧИХСОН.... УГ НЬ АРЬС НТРТЭЭ Л УУСАН АРАЙ ШҮҮ
Мундаг шүү Болормаа амжилт