АНУ-ын Apple компани шинэ iPhone SE утсаа танилцууллаа. Энэ гар утас гуравдугаар сард худалдаанд гарах байсан ч цар тахлын улмаас нээлт нь хойшлогдсон юм.
Энэ удаагийн танилцуулга ч онлайн хэлбэрээр явагдлаа.
Шинэ гар утас хуучинтайгаа хэмжээ ижилхэн ч их бие нь шилэн.
Хамгийн сайн тал нь iPhone 11 утас шиг A13 Bionic процессортой. Гэхдээ ганц камертай.
Face ID төхөөрөмж байхгүй. Хурууны хээ таних сканертай.
399 ам.доллароор зарагдаж эхэллээ.
Сэтгэгдэл ( 0 )