G-Dragon Солонгос жүжигчдийн Хятадад эргэн ирэх замыг засав уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

Хятад улсаас 2016 онд БНСУ-ын дуучин, жүжигчдийн эсрэг тавьсан хориг арга хэмжээ өндөрлөх шинжтэй болж ирлээ.

Хэргийг сануулахад 2016 онд Өмнөд Солонгосын Засгийн газар нутагтаа Америкийн пуужингаас хамгаалах THAAD системийг байрлуулсны хариуд Хятадын засгийн газраас солонгос киног телевизээр гаргахаа больж, К-Поп уран бүтээлчдийн тоглолтыг хязгаарласан билээ. Тэр цагаас хойш Өмнөд Солонгосын олон уран бүтээлч хар жагсаалтад орж, тэрбум хол давсан хүн амтай Хятадын зах зээлээс шахагдсан юм.
 

Гэтэл БНСУ-ын дуучин G-Dragon Хятадын “Nongfu Springs” шинэ цайны сурталчилгаанд тоглосон мэдээ цацагдлаа. Хэдийгээр зураг авалт нууц байдалд болсон ч мэдээ Хятадын цахим сүлжээгээр маш хурдан тарсан байна. Өмнөд Солонгосын оддын Хятадад эргэн ирэх замыг G-Dragon заслаа гэсэн нийтлэл ч гарчээ.

Хятадын цахим сүлжээнд бичсэнээр орон нутгийн олон компани зар сурталчилгаандаа солонгос оддыг урих хүсэлт их тавьж байгаа гэнэ. Youku, Hulu зэрэг хятад сүлжээгээр солонгос олон ангит кино гарч эхэлсэн нь Хятад улс Солонгосын оддод тавьсан хоригоо цуцалсан, эсвэл хөнгөрүүлсний шинж тэмдэг юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
VIP(202.126.89.71) 2020 оны 04 сарын 20

uneheer l kpopiin haan mon ym daa ❤❤

0  |  0
Vip(top)5-1=0(66.181.161.87) 2020 оны 04 сарын 19

Tsetsges delgereh tsagaar ergen uulzay

1  |  0
VIP(64.119.19.212) 2020 оны 04 сарын 19

Аргагүй хаан мөн шүү

4  |  0
Top