Дөрвөн мянга орчим эмч, эмнэлгийн ажилтан шинэ төрлийн коронавирусний эсрэг BCG сүрьегийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилтад орно гэж Австралийн Мердок Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн профессор Найжел Керстис мэдээлжээ.
Дэлхий даяар цар тахлын хүрээ тэлж буй үед сүрьеэгийн вакцинжуулалт явагдаж байсан бүс нутгуудад КОВИД-19 халдварын тархалт бага байгаа нь мэргэжилтнүүд анхаарлыг татсан байна. Австралийн зохион байгуулж буй энэ туршилтад оролцохоор тус улсын 1.5 мянган эмч, эмнэлгийн ажилтан бүртгүүлээд байгаа аж. Эхний үр дүн гурван сарын дотор гарах бөгөөд туршилт зургаан сараас нэг жилийн хугацаанд үргэлжилнэ гэж туршилтын ажлыг тэргүүлж буй Кертис онцолжээ.
BCG вакциныг анх сүрьеэгийн эсрэг гаргаж авсан ба өнөөг хүртэл жилд 130 сая хүүхдэд эл вакциныг хийлгэдэг байна. BCG вакцин дархлааг дэмжихээс гадна вирусний халдварын шинж тэмдгийг сулруулдаг тул энэ вакциныг ашигласнаар коронавирусний эсрэг тусгай вакцин гаргаж авах хүртэл илүү урт хугацааг хүн төрөлхтөнд олгох боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Туршилт, судалгааны ажлыг хүмүүнлэгийн байгууллагууд санхүүжүүлж байгаа бөгөөд туршилтыг богино хугацаанд үр дүнтэй хийхийн тулд нэмэлт санхүүжилт шаардагдаж байгаа аж.
ДЭМБ-ын мэдээллээр, Австралид 6.4 мянга гаруй хүн халдвар авснаас 63 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )