ЧУУЛГАН: Цар тахлын үед аялал жуулчлалаа анхаарах хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2020.04.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн барьсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 


УИХ-ын гишүүн О.БАТНАСАН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй байна гэж заасан. Хуулийн төслийг дэмжиж байна. Цар тахлын үед маш сайн ажиллаж байна. Анхаарал Монгол Улс руу хандаж байна. Энэ үед хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа аялал жуулчлал. Үүнийг хөгжүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авах ёстой. Хуулийн төсөлд ч тусгасан байх гэж бодож байна. Аялал жуулчлалд агаарын тээвэр хамгийн чухал. Мал аж ахуйн салбараа ашиглаж байж Монгол Улс хөгжинө. Үүнд хуулийн төсөлд тусгасан зүйл бий юу.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ: Монгол Улс 1945 оноос бодлогын асуудлаа таван жилээр төлөвлөж, хэрэгжүүлж ирсэн. Харин 1992 оноос хойш хөгжлийн бодлого орхигдож ирсэн. Энэ хууль байхгүйгээс бодлого маань өөрчлөгддөг, солигддог. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бодлоггүй явж ирсэн. Үүнтэй холбоотойгоор өргөн мэдүүлсэн. Аялал жуулчлал, мал аж ахуйн талаар бодлогын бичиг баримтад тусгасан. Ирэх 30 жилийн хугацаанд улсаа яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал тусгагдсан. Байнгын хороогоор нарийвчилж хэлэлцэнэ. Тэр үед та байр сууриа илэрхийлж, санал гаргаж болно.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: Монгол Улсал 30 жилийн хугацаанд ололт, амжилт байна. Хаягдсан зүйл нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал байна. Бүтцийн өөрчлөлт хийх бодлогын хууль оруулж ирж байгаа юм. Бид 2020 онд нэг сая жуулчин авах ёстой байсан. Хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь нь их байсан бол өнөөдөр 10 хувь ч хүрэхгүй байна. Уул уурхайн салбар л хөгжиж байна. Уул уурхайн салбар хэт хөгжихөөрөө бусад салбараа дампууруулдаг. 

УИХ-ын гишүүн Ц.ЦОГЗОЛМАА: Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал зайлшүй чухал. Тухайн хуулийн төслийг боловсруулахдаа удахгүй хэрэгжиж эхлэх гэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримталтай нийцэж явах ёстой. Дэлхийн 200 гаруй орны төр засгийн байгууллага уялдуулж яваа томоохон бичиг, баримт бий. Энэ бичиг баримттай хэр уялдуулж боловсруулсан бэ. Санхүүгийн ямар тооцоо, судалгаа хийв. 

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ: Хугацааны хувьд уялдах ёстой. Үүнийг хуульчилж өгсөн. Хэрэв уялдахгүй бол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцно. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 17

Цар тахлын үел ачлал жуулчлалыг анхаарах биш бүрмөсөн хааж мартах ёстой. Гадаадын нэг ч иргэнийг хилийн лээс бүү алхуул ахуулбал яах ёстойг мэдэж байгаа гэдэгт найдъя

0  |  0
Top