Ирландын агаар цэвэршүүлэх технологи коронавирустэй тэмцэхэд үр дүнтэй болох нь тогтоогджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Ирландын “Novaerus” компанийн бүтээсэн агаарыг хүйтэн агаарын плазмаар цэвэршүүлэн ариутгах технологи шинэ төрлийн коронавирусний халдвартай тэмцэхэд үр дүнтэй болохоо харуулжээ.

The Irish Times хэвлэлд мэдээлснээр, Хятадын Гуанжоу дахь Микро биологийн хүрээлэн эмнэлгийн байгууллагуудад ариутгал хийхдээ Ирландын агаар цэвэршүүлэгчийг ашиглахыг зөвлөсөн байна. Энэ оны эхээр “Novaerus” компани Ухань хотын эмнэлгүүдэд 22 агаар цэвэршүүлэгч аппарат бэлэглэжээ. Энэ аппарат агаарт буй вирусийг бараг бүрэн устгадаг байна. Европт Ирландын агаар цэвэршүүлэгчийг турших үеэр гэдэсний халдварт өвчин үүсгэгч Clostridium нян, стафилококк, томуу, харшил үүсгэгч элдэв нян, вирусийн эсрэг үр дүнтэй болох нь тогтоогдсон байна.

Өдгөө тус компани тус агаар цэвэршүүлэгчийг ухаалаг технологийн тусламжтайгаар боловсронгуй болгохоор ажиллаж байна. Ингэснээр, бага оврын мэдрэгчүүд агаарын байдлын талаарх мэдээллийг ухаалаг утсанд  дамжуулж, зайнаас автоматаар агаар цэвэршүүлэх горимоор ажиллах боломжтой болох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top