ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхны гэр бүлийн харилцаа дулаан байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Хонь

Амжилтад хүргэхгүй найдвар, хоосон хүлээлт, сэтгэлийн хямралаас зайлсхий. Бүрэн мэдэж байгаа зүйлээ л хийхийг зөвлөж байна. Бие махбодын хүч чармайлт гаргаж, эрсдэлээс зайлсхийнэ. Цахилгаан хэрэгсэлтэй ажиллахдаа болгоомжтой байгаарай. Туршилт хийх гэж бүү оролд.

Үхэр

Хувь тавилан таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг зөгнөж байна. Зөн совин, урьдчилан бодох чадвар нь танд ашиг олоход тусална. Цаг тухайд нь зогсоож чадвал эрсдэлтэй бизнес ч ихээхэн ашиг авчрах болно. Юунд ч өөрийгөө бүү зэмлээрэй. Оройг гэр бүлтэйгээ өнгөрүүл.

Ихэр

Энэ өдөр та өөдрөг үзэл, тууштай байдлынхаа ачаар нэр хүндээ өсгөх болно. Аливаа уулзалт амжилттай байна. Бусдын санал бодлыг сонсоход маш хялбар байх болно. Чухал биш мэт санагдаж болох ч бусдын тусламжаас бүү татгалз.

Мэлхий

Өнөөдөр таны үйлдэл нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимтай зөрчилдөх магадлалтай. Зорилгодоо хүрэхэд амаргүй зам туулна. Ажил дээрээ болон гэртээ өөрийн эрх мэдлээ хамгаалах хэрэгтэй байж болох юм. Төлөвлөсөн бус зардлаас болж түрийвч тань нимгэрэх тул хэмнэлттэй байгаарай. Гадуур явахдаа анхаарал болгоомжоо бүү алд.

Арслан

Энэ өдөр бие махбодоо эрүүлжүүлэхэд таатай. Таагүй зүйл тохиолдсон ч сэтгэлээр бүү уна. Эс бөгөөс мэдрэлийн ядаргаа, стресст өртөнө. Эрсдэлээс зайлсхийж, зөвхөн өөртөө анхаарал хандуулах нь дээр.

Охин

Долоо хоногийн төгсгөлд ядрахгүйн тулд зарим зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Гэр оронтой холбоотой бүх зүйлийг шийдэхэд таатай. Хүүхэдтэй харилцахдаа анхаарал хяналттай бай. Өөрийгөө нотлох гэж бүү оролдоорой. Гэр бүл дэх эв найрамдал маш чухал.

Жинлүүр

Таны бодол санаагаараа ургуулах, төсөөлөх байдал нэмэгдэнэ. Олон хүмүүсийн өдөр тутмын амьдралд шинэлэг санаа үр шимээ өгөх болно. Зохиол бичих, уран зураг зурах хүмүүс онгодтой байдалдаа орно. Гэхдээ уран бүтээлч хүмүүс сэдвээсээ хэтэрхий бүү хазайгаарай.

Хилэнц

Амьдралын эрч хүч сулрах тул хэт ачаалал авахаас зайлсхий. Хайр дурлалын адал явдалд бүү орооцолд. Таныг хууран мэхлэлт эсвэл сэтгэл гонсойлгосон үйл явдал хүлээж байна.

Нум

Таныг сорих олон нөхцөл байдалтай таарах ба тэр болгонд тэнцвэрт байдлаа хадгалах нь чухал. Хэн нэгэн таны урмыг хугалж, сэтгэлээр унагаах болно. Өөрийн өмч хөрөнгө болоод эд зүйлсдээ өндөр анхаарал тавь.

Матар

Таны бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Хэдийгээр хийсвэр хандлага давамгайлж болох авч таны уран сэтгэмж нэмэгдэх болно. Эерэг зүйлийн тухай бодож, бусдын гаргах хуурч мэхлэх хандлагаас болгоомжил. Шүүн тунгаах чадвар сул байгаа учраас ямар нэг чухал шийдвэр гаргахаа хойшлуул.

Хумх

Богино болон урт хугацааны аяллаар явахаар төлөвлөх болно. Хэрвээ та ямар ч амралтгүй, бүтэн жилийн турш ажилласан бол удахгүй амрах төлөвлөгөөгөө сайн боловсруулаарай. Таны ажлын чадвар үнэлэгдэх болно. Хэрвээ өнөөдөр хаа нэг тийшээ явахыг хүсвэл дурсгалт газрууд болон таны үйл ажиллагааг дэмжих хаа ч явсан болно.

Загас

Багаараа хийж гүйцэтгэх болон олон нийтийн үйл ажиллагаанд тохиромжтой өдөр. Дотнын хүмүүстэйгээ бүрэн ойлголцолд хүрнэ. Гэр бүлийн харилцаа нөхөрсөг дулаан байна. Оройг мартагдашгүй өнгөрүүлэх ямар нэгэн зүйлийг хий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top