ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынханд таатай үйл явдал болно

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Хонь

Эрч хүч бага байна. Сэтгэл хөдлөлөө хэрхэн даван туулахаа мэдэж аваарай. Энэ өдөр аливаа санхүүгийн үйл ажиллагаанд таатай бус. Магадгүй хүчин чармайлт бүтэлгүйтэх болно. Танд өгсөн үүрэг, амлалт нь хүлээж байсан үр дүнд хүрэхгүй байх магадлалтай.

Үхэр

Удаан шаналгасан асуудлыг шийдэж чадна. Ихэнх нь урам зориг мэдрэх болно. Урлаг нь амьдралд чухал ач холбогдолтой хүмүүстэй танилцахад нөлөөлнө. Баяртай байх бололтой. Анагаах ухаан, зурхай судлах сонирхох нэмэгдэнэ. Хамаатан садантайгаа харьцахдаа хүсэл эрмэлзлээ шууд илэрхийл.

Ихэр

Арилжааны үйл ажиллагаа, судалгаа, гарын үсэг зурахад таатай өдөр. Зохистой саналд эргэлзэлгүй гарын үсэг зурахыг зөвлөж байна. Хамтарсан төслүүд ашиг авчирна. Бүх зүйл ашиг тустай байх бололтой.

Мэлхий

Өдөр энерги суларна. Ханиад томуу хүрэх, архаг өвчний явц дахих зэргээс сэргийлээрэй. Хоолны дэглэмд анхаарал тавьж, байгалийн, шинэхэн хоол хүнс, жүүсийг илүүд үз. Таны бухимдлыг арилгах таатай мэдээ сонсоно. Амьтадтай харьцах нь олон хүнд тайвшрал, эв зохицлыг олоход тусална. Амьтад ч гэсэн зарим өвчнийг анагааж чаддаг.

Арслан

Түншүүдтэйгээ харилцах баяр баясгалантай болгоно. Удахгүй танд ирэх хүнд үүрэг хариуцлагатай холбоотой мэдээ сандаргаж мэднэ. Санамсаргүй байдлаар буруу үг хэлэхээс сэргийл. Энэ нь найз нөхөдтэйгөө харилцах харилцаанд чухал үүрэгтэй. Төлөвлөгөө гаргах нь хэлсэн амандаа хүрдэг байхад тусална.

Охин

Үл хөдлөх хөрөнгө авах, дэлгүүрээр явахад тохиромжтой өдөр. Хувийн амьдралд асуудал тулгарах ч хэт их ач холбогдол өгөх  хэрэггүй. Илэн далангүй байх нь зөв. Нууц яриа нь хурцадмал байдал үүсгэж мэдэх юм.

Жинлүүр

Мэргэн ухаан, өөрчлөлтийг бэлгэдэх өдөр. Мэргэжлээ дээшлүүлэхэд цаг заваа зориул. Буяны үйл эхлэх, үзэл баримтлалаа хамгаалахад таатай байна. Өнөөдөр жирэмсэн болбол хүүхэд тань гайхалтай, эрүүл саруул, ёс суртахууны хувьд цэвэр ариун хүн байж чадах болно.

Хилэнц

Санхүүгийн асуудал гарч болзошгүй. Гэхдээ хүн алдаанаасаа суралцдаг. Анхаарал татах, эргэлт буцалтгүй үйл явдалд оролцож болзошгүй. Хайртай хүнээ өөрөөсөө бүү түлх. Танд материаллаг болон ёс суртахууны дэмжлэг хэрэгтэй. Мэргэшсэн сэтгэл судлаачийн тусламжийг авах шаардлагатай байж магадгүй юм.

Нум

Тэвчээртэй бай. Мацаг барьж болно. Бодит байдлыг ухамсартайгаар үнэлэхийг зөвлөж байна. Мөрөөдөл тань бодит байдалтай нийцэх ёстой бөгөөд амьдралын зарчмуудаа харилцаандаа ашигла. Уян хатан байдалтай хослуул.

Матар

Шинэ зүйлийг эхлэхэд таатай өдөр. Шийдвэр гаргах, цаг тухайд нь хийх шаардлагатай ажил бий болно. Хэтэрхий удаан эргэлзвэл боломжоо алдах эрсдэлтэй. Сонирхолтой сэдвүүд рүү татагдан орно. Хувийн амьдралд гэнэтийн таатай үйл явдал болж магадгүй. Хайр дурлалын асуудлыг амжилттай даван туулах боломжтой.

Хумх

Зөрчилдөөнийг шийдвэрлэх өдөр. Бие махбодоо болон гэрээ цэвэрлэж, ядаргаатай хүмүүстэй харилцахаа зогсоо. Таныг зовоох бүх асуудлыг олж мэдэх гээд хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарал хандуулж, бие махбодын болон сэтгэлийн хүчтэй болно.

Загас

Хамт олон, анд нөхдөө удирдан жолоодох гэж хэт улайран дайрснаар хэрүүл маргаан гарна. Энэ өдөр та хэний ч санал бодлыг хүлээж авахгүй. Өөрийнхөө зөв гэж бодсоноор санхүүгийн алдагдал хүлээж, том хэрэг төвөгт орооцолдох магадлалтай. Уян хатан бөгөөд ухаалаг бай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top