Б.Батмөнх: “Хилчдийн нийгмийн хамгаалал 2024” хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг энэ онд дүгнэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Хил хамгаалах бай­гууллагаас хилчдийн нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батмөнхтэй ярилцлаа


-Хил хамгаалах бай­гууллагын хилийн анги, салбарууд дэд бүтэц хөгжөөгүй, төв суурин газраас алслагдсан онцлогтой шүү дээ. Тэгэхээр Хил хамгаалах байгууллагын зүгээс хилчдийн нийгмийн асуудалд чиглэсэн ямар бодлогыг барьж ажиллаж байна вэ?  

-Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Энэ өргөн уудам газар нутгийн хил хязгаарт Хил хамгаалах байгууллагын үндсэн нэгж болох хилийн анги, салбарууд байрлаж, хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу улсын хил хамгаалалтыг тасралтгүй зохион байгуулдаг өвөрмөц онцлогтой. Тиймээс ч алба хаагчид төдийгүй хилчдийн гэр бүлийн нийгмийн асуудал нэн тэргүүнд тавигдах учиртай. Хил хамгаалах байгууллагаас 2015 онд “Хилчдийн нийгмийн хамгаалал 2024” хөтөлбөрийг боловсруулан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого барин ажиллаж байна.

Сүүлийн арван жилд Улаанбаатар хотод 1400 айлын “Хилчин”, “Харуул-Алтай” хотхонуудыг барьж, ашиглалтад оруулан алба хаагчдыг хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Нийт хилийн анги, салбарууд 100 хувь үүрэн телефоны болон холбоо харилцаа зохион байгуулах төхөөрөмж, 65 хувь нь интернэтэд холбогдох боломж бүрдэж, хилчид Монгол Улсын болон олон улсын мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах нөхцөл бүрдсэн. 2017-2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдээс хилийн салбаруудын 29 хувийг байнгын эрчим хүчинд холбож, 57 хувийг 5-10 кВт-ын нарны цахилгаан станцтай болгосон. Мөн алба хаагчдын 27 хувийг 10-40 м3 багтаамжтай мах хадгалах хөргүүр суурилуулан 1,5-8 тонны багтаамж бүхий хүнсний ногоо хадгалах зоорь шинээр барьж, ашиглалтад оруулсан.Мөн “Бүсчилсэн хил хамгаа­лалт хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн газрын 2017 оны 173, 174 дүгээр тогтоолууд батлагдаж, улсын хилд алба хааж байгаа хилчдийн цалинг 30-50 хүртэл хувиар нэмэгдүүлж, Цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, хэрэглэлийн норм, хилчдийн хүнсний хангамжийн хэмжээг бүсийн онцлогоос хамаарч сайжруулах ажлыг зохион байгуулсан.  Алба хаагчдыг малжуулах зорилгоор гэрээ байгуулж, туслах аж ахуй буюу үйлдвэрийн даалгавраас давсан төл малыг жил бүр алба хаагчдад олгох, Хилийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Улсын хилд биечлэн таваас дээш жил алба хаасан офицер, ахлагч нарт 60 сарын үндсэн цалингаас 25-50 хүртэл хувиар тооцож, мөнгөн урамшуулал олгож байна.   

-“Хилчдийн нийгмийн хамгаалал 2024 хөтөлбөр”-ийн талаар сая дурдсан шүү дээ. Энэ талаар тодруулаач?

 -Тус хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдүгээр үе шатыг 2015-2016 онд хэрэгжүүлж үр дүнг тооцсон. Хоёрдугаар үе шат 2020 онд дуусах бөгөөд энэ оны сүүлээр дүгнэж, гуравдугаар үе шатыг хэрэгжүүлж эхэлнэ.

“Хилчдийн нийгмийн хамгаалал 2024” хөтөлбөрт алба хаагчид төдийгүй ахмад хилчдийн талаар авах арга хэмжээг тусган 2018 онд “Ахмад хилчдийн талаар авах арга хэмжээний журам”-ыг боловсруулан батлуулж олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/03 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын даргын 22 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, алба хаагчдын амьжиргааны түвшин тогтоох судалгааг авч нэгтгэн Хууль, зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж, Хил хамгаалах ерөнхий газрын даргад танилцуулан тодорхой ажлуудыг төлөвлөж байна.

-Хил хамгаалах бай­гууллагаас хилчдийн гэр бүл, үр хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд ямар ажил зохион байгуулагдаж байна вэ?

-Монгол Улсын хилийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу улсын хилд алба хааж байгаа хилчний гэр бүлийг тэргүүн ээлжинд ажлын байраар хангах хуулийн зохицуулалттай. Ажлын байраар хангах боломжгүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг. Засгийн газрын 2011 оны есдүгээр тогтоолоор батлагдсан “Цэргийн алба хаагчийн гэр бүлд тэтгэмж олгох журам”-ын дагуу алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч нарын ажил эрхлээгүй гэр бүлийн гишүүдэд улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн тэтгэмж, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Офицер, ахлагчийн сургуулийн насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор /өрхөд/ мөнгөн тусламж, тус тус олгож байна. Хилчдийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих зорилгоор хилийн ангиудад цэцэрлэг, зарим салбаруудад гэр цэцэрлэг нээн ажиллуулж, орон нутгийн боловсролын болон эрүүл мэндийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

-Алслагдсан хязгаар бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдэд тулгамдсаар ирсэн асуудал тэдний эрүүл мэнд. Хилчдийн эрүүл мэндэд чиглэсэн ямар бодлого барьдаг вэ?

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хилийн 0242 дугаар тусгай салбар болгож, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хилчид, тэдгээрийн гэр бүл, ахмад хилчдэд нэн түрүүнд, түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байна. Хилчдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2017 онд Хил хамгаалах ерөнхий газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран нарийн мэргэжлийн эмч нарын бүлэг хилийн нийт ангид хүрч, хилчдийг 100 хувь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Нарийн мэргэжлийн эмч нарын бүлэг 2018, 2019 онд тус бүр хилийн ангийн 50 хувьд хүрч ажиллан, өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч бие бүрэлдэхүүний өвчлөл 3-5 хувиар буурсан үр дүн гарсан.

Хил хамгаалах байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний заавар”-ыг шинэчлэн боловсруулж, хилийн ангиудын Эрүүл мэндийн төвийг стандартын дагуу I, II, III, IV зэрэглэлтэй байхаар тусган хэрэгжүүлж эхэлсэн. Хилийн ангиудыг эмийн бус эмчилгээ, сувилал ажиллуулахад дэмжлэг үзүүлэн Аварга тосон, Хилийн рашаан, Бүрдэнэ, Хайрхан булаг зэрэг рашаан, гүүний саам, элс, шаврын улирлын чанартай сувилал ажиллуулж алба хаагчдыг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй сувилах, амраах ажлуудыг зохион байгуулдаг.

-Танай байгууллагын жендерийн харьцааны талаар сонирхож болох уу. Алба хаагчдын дийлэнх нь эрчүүд байдаг болов уу?

-Жендерийн асуудал буюу хүйсийн тэнцвэрт байдалд Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал хандуулж байна. Манай байгууллагаас Жендерийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар жендерийн дэд зөвлөл байгуулж, жендер хариуцсан ажилтныг томилон Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгуул­лагын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх газраас зохион байгуулсан жендерийн “Сургагч багш” бэлтгэх сургалт, Монгол Улсын Жендерийн Үндэсний хорооны ажлын албанаас зохион байгуулсан ”Жендер ба бодлого төлөвлөлт” анхан шатны сургагч багш бэлтгэх танхимын сургалтад тус тус хамрагдсан. Хил хамгаалах байгууллагаас хүйсийн тэнцвэрт харьцааг дүрэмд заасны дагуу хангасан.

-2020 онд хилчдийн нийг­мийн хамгааллын чиглэлээр ямар томоохон ажлуудыг төлөвлөөд байна вэ?

-“Хилчдийн нийгмийн хамгаалал 2024” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, амьжиргааны түвшин доогуур буюу гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй гэх мэт тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай алба хаагчийн судалгааг гаргаж, алба хаагчийг орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтран газар олгуулах, гэр, хашаа байшинтай болгох хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцжуулах зэрэг ажлыг төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлж байна. Улс орны хэмжээнд коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн буюу цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөгдсөн ажлууд хүлээгдэх хандлагатай байна. Гэхдээ энэ нь гар хумхиад сууна гэсэн үг огтхон ч биш. Боломжит хувилбарыг олон талаас нь судалж, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Нийгмийн асуудал гэдэг өргөн агуулгатай сэдэв. Миний хувьд алслагдах тусмаа хөгж­лөөс холддог гэдэг ойлголтыг эвдсэн газар бол хилийн анги, салбар байсан. Ер нь хилчдийн хүнсний хангамжийг хэрхэн зохион байгуулдаг юм бэ?

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдын хүнсний хангамжийн хэмжээг шинэчлэх ажлын хэсэг томилж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албатай хамтран хилчний хүнсний хангамжийн хэмжээг өөрчлөн Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор батлуулсан. Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2018 оны А/22 дугаар тушаалаар “Хилийн цэргийн алба хаагчийн хүнсний хангалтын заавар”-ыг батлуулж, мөрдөж эхэлсэн. Хилийн салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч нар урьд нь 12 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн авдаг байсныг 25 нэр төрлөөр олгодог болсон нь хилчдийн алба хаах нөхцөлийг тодорхой хувиар сайжруулсан арга хэмжээ болсон. Хилийн анги, салбарт хүнсний хангалтыг төвлөрсөн хангалтаар сар, улирлаар хангадаг бөгөөд хилийн анги, салбар дотоод нөөц боломжоор туслах аж ахуй, газар тариалан эрхэлж, улсын хилд буюу хилийн салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч нарт Засгийн газрын тогтоолд заасны дагуу тогтоосон нормоор үнэгүй хүнс олгодог.

-Аливаа байгууллагын хөгжлийн гол тулгуур нь мэдлэг боловсролтой боловсон хүчин гэж тодорхойлдог шүү дээ. Хилчдийг хэрхэн сургаж байна вэ?

-Хил хамгаалах байгууллага нь хүний нөөцийн хэрэгцээ шаард­лагад тулгуурлан алба хаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшсэн чадварлаг алба хаагчдыг бэлтгэх зорилгоор “Хил хамгаалах байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөө” гаргаж жилд дунджаар 2000 гаруй алба хаагчдыг гадаад, дотоодын урт болон богино хугацааны сургалт, семинаруудад хамруулдаг. Сургалтад хамрагдсан алба хаагчид сурсан мэдсэн зүйлээ ажил хэрэг болгох нь хамгийн чухал асуудал. Тийм учраас сургалт, дамжаа төгссөн алба хаагчдын ажлын үр дүнг тооцох асуудалд анхаарал хандуулж байн

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyuka(66.181.161.104) 2020 оны 10 сарын 20

huduu oron nutagt ajilladag yalanguya hiliin zastawt ajilladag ger buliin ehnert buyu engiin uilchilegeenii ajilchdad huns bolon 5n jil tsaashlaad nuhriign tetgewert garhad ajiliin bair eswel 36sar uguch baga zaluu nasaa huduu nuhruu dagan ajillaj amidarch irsen emegteichuudiig nen terguund tawin anhaaral handuulaach

0  |  0
Zochin(66.181.161.124) 2020 оны 10 сарын 19

HkHkB-iin Ahmadiin horoo oligtoi ahil hiihgui bna.S.Bayaraa olon jil darga hiigeed buur sulidaj baih shig bna.Oligtoi ch ajilsangui neeh peedger tom yum yarisan hun deed baiguulga humuus ni ugiig ni toohoo bolij bna daa. Odoo uuriin sanalaar olonhoo bodood bolih heregtei. Erno Ahmadiin horoon darga ni udirdah alban tushaald ajillaj baisan setgeltei hun baih ni deed udirdlaga ugiig sonsoh huleej avah ni sain baih yumaa. Tiim deech ahmaduud bidend ajil ni hurteemjtei amidrald heregtei yum l daa. Olon saihkan tuhain ued olontoi oir baisan darga nar bna. Purevdorj, Ganbaatar ,Samdandovjid geed bna

0  |  0
Хөгшин цэрэг(66.181.161.48) 2020 оны 10 сарын 19

Баахан худлаа танил тал луйвараар авсан гарууд байраа зараад явсан худлаа Хилчин нэртэй хороолол л үлдлээ за яахав хилчид 20н хувь л бгаа бх. Одоо нэг байр барих хэрэгтэй түүндээ дан ядарсан олон хүүхэдтэй. Энгийн ажилчид ахлагч .дэслэгчээс ахмад цолтой жижиг гаруудаа оруулах хэрэгтэй Томчууд хамаг ковотыг нь хамддаг зардаг байдлаа зогсоовол 20н жил хилд явсаны хэрэг бүтэх гээд бна.

3  |  0
zochin(24.1.223.65) 2020 оны 10 сарын 19

bi mongol hun gesen nertei balai hogoo ! hiliin tsereg eh ornii batalgaa shuu baga tenegteerei!

0  |  1
Гоша (66.181.161.118) 2020 оны 10 сарын 19

Ахмадууддаа жаахан анхаарал тавих цаг болсон шүү олон сайхан чадвартай хүмүүсийг ашиглаж тэдний мэдлэг чадварыг хаяж байна алба ажил хийж байхдаа ч төрийн болон байгууллагын шагналаа авч чадаагүй олон ахмадууд байна өнөөдөр дүүрэг орон нутагт шилжүүлсэн гэдэг нэрийдлээр хий орон зайнд хаягдаж байна мөн эрүүл мэндийн талд ахуй амьдралын талд ч анхаарах ёстой одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүнд анхаарч байгаад баяртай байна Харин хилийн цэрэг минь буу улстөржөөсөй гэж бодож байна 20 оны УИХ ын сонгуулиар царцаа нисгэх гэх буруу зүйлиг оруулж ирсэн шүү хойшид анхаарахгүй бол давтагдаад байхвий

3  |  0
Иргэн(64.119.25.171) 2020 оны 08 сарын 17

Хилчдийн хүүхдийг сургуулийн харъяалал харгалзахгүй сургуульд оруулна гэсэн нэг хуулийн заалт ямар хуулинд байдаг билээ. Одоо хэрэгтэй байна

0  |  0
hiliin cereg(66.181.176.113) 2020 оны 05 сарын 09

bi mongol hun-d chi ajlaa hiij chadahgui haana ajillaj bgd hiniin cergees huugdsun yum be nysan chawh mini

0  |  0
Думаа(66.181.191.159) 2020 оны 04 сарын 26

Амжилт хүсье мундаг шүү

0  |  0
Bi mongol hunii esre(66.181.161.92) 2020 оны 10 сарын 15

Hutsna daa chi. Sogtuu balai

0  |  3
Thc(202.9.46.27) 2020 оны 10 сарын 15

Ene hetsuu Hov Jiveer ajlaa yavuuldag hun shuu

0  |  1
Zochin(66.181.161.100) 2020 оны 04 сарын 25

0  |  0
Zochin(202.9.46.244) 2020 оны 04 сарын 25

Mundag shuu. Ajild ni amjilt husie.

0  |  0
zochin(66.181.161.124) 2020 оны 10 сарын 16

Би Монгол хүн-d ta bodvol ajilgui arhi uuj bgad hiliin tsergiin ajlaasaa huugdsun hun yumaadaa neree solio

1  |  1
Би Монгол хүн(192.82.64.208) 2024 оны 08 сарын 28

Хийх ажилгүй хилийн цэргийг татан буулгах хэрэгтэй. Архи ууж цаг нөгцөөхөөс өөр ямар ч хийх ажилгүй. Дийлэнхийг Ардын Армид, үлдсэнийг нь цагдаад өгөх хэрэгтэй!

1  |  13
Top