ХЭРГИЙН ГАЗАР: Барилгын талбайгаас цамцанд боосон хүний яс олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Барилгын ажил эхлүүлсэн талбайгаас нас барсан хүний олон тооны яс олдсон тухай мэдээлэл манай редакцад ирсний дагуу хэргийн газрыг зорилоо. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, бидний хэлж заншсанаар Улсын Циркийн ойролцоо барьж буй барилгын ажилчид гадна тохижилтын ажил хийж байхдаа ийм зүйлс олжээ. Барилгынхан гадна талбайдаа саравч барихаар газар ухаж байсан ба шороон дундаас даавуунд боосон хатуу зүйлс олсон нь олон тооны яс байжээ. Улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу алба хаагчид хэргийн газарт хамгаалалт авч, 10 орчим цаг ажиллаад явсан байлаа.

Биднийг хэргийн газарт очих үед цагдаагийн алба хаагчид тус газраас олдсон нас барсан хүний ясыг авч явсан байсан бөгөөд газарт нэг метр орчим гүн нүх үүссэн байлаа.
Болсон хэрэг явдлын тухайд тус барилгын ажилтнаас (Нэрийг нууцлав.Сурв/ зарим зүйлсийг тодрууллаа.


-Барилгын талбайгаас олон тооны яс олдсон гэж сонслоо. Та тэр зүйлсийг харсан уу?

-Тийм ээ. Өчигдөр өглөөний 10.00 цагийн орчимд байх. Намайг дээд давхарт ажиллаж байхад барилгын ажилчид шуугилдаж эхэлсэн юм. Бүгд доошоо бууж, барилгаас гарсан. Гэтэл гадаа тохижилтын ажил хийж байсан хүмүүс саравч барих гэж байсан нүхнээс даавуунд боолттой яс гаргаад ирчихсэн, бүгд сандарсан байдалтай байсан. Би сонирхоод хартал хар бараан цамцанд тэр олон ясыг боосон харагдсан. Яг нүх ухаж байсан хүн нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ч удалгүй ирсэн.

-Хүний яс гэдгийг яаж мэдсэн юм бэ?

-Цамцанд боосон байсан. Бас гутал эд хэрэглэл нь тэр нүхэнд байсан. Удаагүй цагдаа нар ирээд хэнийг ч ойртуулахгүйгээр хамгаалалт гаргасан. Бид нарыг ч зайтай байхыг сануулсан.

-Цагдаа нар хэр хугацаанд ажилласан бэ. Танай барилгыг битүүмжилсэн үү?

-Өглөөнөөс орой хүртэл энэ газрыг ухсан байх аа. Барилгад ажиллаж байсан хүн бүхнээс болсон хэргийн тухай асууж, бичиж тэмдэглэж авч байсан. Би харсан зүйлсээ л бүгдийг ярьсан. Хэрэгтэй бол эргэж ярина аа гэсэн.

-Нүхнээс гаргаж ирсэн хувцас хуучирч муудсан байсан уу? Энэ барилгын суурийг цутгахад яагаад гарч ирээгүй юм бол?

-Ер нь хуучирсан байсан байх. Яс байсан газар бол барилгын сууриас хоёр метр шахуу зайтай. Тийм болохоор барилгын ажил эхлэхэд гарч ирээгүй байх гэж ярилцаж байгаа. Өмнө нь энд автобус баазын том хашаа байсан. Тэр үед нас барсан хүнийг энд булчихсан байсан байх гэж таамаглаж байгаа. Бид нарт өөр мэдэх юм алга даа.



Хотын төвөөс хүний яс олдсон эл хэргийн газарт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын болон эрүүгийн тасаг, мөрдөн байцаах тасгийн алба хаагчид ажиллажээ.

Дээрх ухсан нүхнээс ханцуй нь тасарсан цамцнууд олдсоны нэгэнд нь яс боож булсан байсан аж. Мөн тус газраас өмд, өрөөсөн гутал зэрэг зүйлс олдсоныг эд мөрийн баримтаар хураан авч, шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү шинжлүүлэхээр явуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус газраас нийт 50 ширхэг орчим ясны хэсэг олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр эрэгтэй хүнийх гэдэг нь тогтоогджээ. Мөн талийгаач нь бусдын гарт амь насаа алдсан байх магадлал өндөр байгаа аж.

Хэргийн газраас олдсон гуталны өрөөсөн нь олдоогүй байна. Түүнчлэн хэргийн газраас нийт дөрвөн ширхэг цамц гарч ирсэн нь хэрэгтэн бусдын амь насыг бүрэлгээд, ул мөрөө нуун далдлах зорилгоор өөрийнхөө цамцыг хамтад нь булсан байх магадлалтай байгаа аж.

Шүүх шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй бөгөөд талийгаачийн хэн болох, нас барсан хугацаа, үхлийн шалтгааныг тодруулахад хугацаа шаардлагатай. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 47 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цамц (110.70.50.145) 2025 оны 03 сарын 13

цамц даавуу байгааг бодоход удааггүй юм бна

1  |  0
Сувд.Л(150.129.141.175) 2025 оны 03 сарын 13

Мөн яриваа.70.80 онд олзны япон цэрэг байж.гэнэдээ. Циркийг румыны мэргэжилтнүүд бариулсан байх шүү.Цамц нь илжирч муудаагүй байна гэдэг чинь саяханы л хэрэг байх.Юун Чойбалсан , Цэдэнбалтай хамааруулаад тэнэгтцэгээгээд байгаа малууд вэ.

6  |  0
Aimariin(202.179.31.11) 2025 оны 03 сарын 13

Hvnii yas 200 gariu hesgees bvtdeg bizdee 50 aad gher tal bie ni l bgan bishvv tsamts bvten bhad yu gj mah l alga boloh uu aimariin hurdan elreesei ymar hvbii vr huurhii hvnii gart amia aldchibdaa geriinniiihen orood ireh bhdaa gj munch ih harsan bhdaa\nDuuchin zangad guain hvv.muu nzuudtai niilj ybaal ireegvi bsan hvnd huurhii vzvvleed hvnii gart bna gsn bsan terentei adil bas 1 altan hvnii ami yaj negnee alaad buljiinaa

2  |  0
Guest(202.126.89.58) 2025 оны 03 сарын 13

Negniige idsen ntr gsn humuus bas aray hamgiin dohom n hergee nuuhgaj bulsan hohirogchiin bie n udaan hugcaani daraa yalzraad alag bolood yasn l uldsen baih. Gehdee yag ene hereg bolson gazriin hajuud amdardag bolohoor uneheer aamr sanagdaj bn. Bodvol heden garuud sogtuurch baij baigaad negniige horlood hamt baisan garuud n tusalsan baih gehdee ingeed bodvol olon l taamaglal garch irendee. Ene hereg yern l autobus ni baaz baih uid bolson baih

4  |  0
fuck china(217.131.87.251) 2025 оны 03 сарын 13

Hujaa sdanuud hun idcheed mochlood bulaad shaatsan bhoo alnuud

6  |  2
Lisa(202.9.46.124) 2025 оны 03 сарын 13

Thde ayguu sonin barigdaj bgaa barilga ym bol end nuuhgui oor gazar l nuuna bizdee ygad zaawal end nuusiin bol????? Ali eshul omnoh gazar ezemshij bsan hunees bas asuuh ni zow bhaa?? Deerees ni ene gzar kamer gej bnuu beal shalgah l heregtei bh

6  |  8
jj(66.181.161.106) 2025 оны 03 сарын 13

ys gazriin horsond tegj udaan bgd bdgv ymaa daawuund booson ch ter tegheer ysiig her bgagaasn haraad yronhiidoo taamaglaj bolno vheed udaagvi hvnii ys uu udsan hvnii ys uu gdg l bn

2  |  0
kanjio(202.126.89.232) 2025 оны 03 сарын 13

1980aad onion here bhoo

3  |  3
Noni(66.181.161.77) 2025 оны 03 сарын 13

Busdiin gart bh n oilgomjtoi shdee. Ymar hun ooriihoo biyiig mochlood ysnuudaa tsamtsandaa boogood bulj baih vee dee

20  |  2
Oyuka (202.9.46.210) 2025 оны 03 сарын 13

хэрэгтэн бусдын амь насыг бүрэлгээд, ул мөрөө нуун далдлах зорилгоор өөрийнхөө цамцыг хамтад нь булсан байх Gene dee haha

9  |  7
a(103.26.193.56) 2025 оны 03 сарын 13

Ymar aimar yum be ymar hereg bolson yum boloo

8  |  2
sonin(202.126.89.16) 2025 оны 03 сарын 13

hvnii mah iddeg hvn ym bhdaa mah n ysiin bol

Ner(202.55.191.40) 2025 оны 03 сарын 13

Umhii hujaa nar barilga barij baihdaa negnee alaad bulsanuu mongol hunig alaad bulsanuu

10  |  2
нэр(192.82.71.4) 2025 оны 03 сарын 13

Өмнөх газар эзэмшигчийг нь шалгах хэрэгтэй, алуурчинг олох болтугай хариуцлагыг нь бүрэн хүлээлгэх болтугай

15  |  2
jisoo (66.181.161.114) 2025 оны 03 сарын 13

eeee huureee

3  |  5
7(61.97.221.254) 2025 оны 03 сарын 13

Мах нь яасын бол

Kkkk(66.181.161.119) 2025 оны 03 сарын 13

Магадгүй Чингис хаан өвөөний яс байх

6  |  86
zochin(202.126.89.102) 2025 оны 03 сарын 13

ene barilga hunii huur deer barigdjee sunstei barilga bn muu energi shingesen

8  |  29
Naagii(202.126.89.172) 2025 оны 03 сарын 13

1iigee idsiin bishu

5  |  8
МГЛ(202.126.89.197) 2025 оны 03 сарын 13

МАНАЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХЭРГИЙГ МАШ САЙН ИЛРҮҮЛДЭГ.ЯЛАНГУЯА ХҮН АМЬНЫ ХЭРГИЙГ С.ЗОРИГИЙН ХЭРГЭЭС БУСДЫГ НЬ САЙН ИЛРҮҮЛСЭН

34  |  5
Зочин(202.9.46.147) 2025 оны 03 сарын 13

Цагдаа нар гэж худлаа шоучин гарууд. Шалгаж бна гээл мартадаг малууд

irgen (66.181.161.43) 2025 оны 03 сарын 13

ymr aiimr yum bee

4  |  2
хахар(95.8.241.237) 2025 оны 03 сарын 13

ээ новшоо олчихсымуу

8  |  55
иргэн(202.126.89.96) 2025 оны 03 сарын 13

олдохдоо л олдоно.манай цагдаагын байгууллага энэ талаараа маш сайн ажилладаг.далд аргаар үйлдэгдсэн амины хэргүүдийг илрүүлж туршлагажсан

18  |  5
Уншигч(64.119.25.217) 2025 оны 03 сарын 13

Булав ч бултайна дарав ч дардайна гэж энэ дээ.

18  |  3
ene(59.153.114.206) 2025 оны 03 сарын 13

ene bol 5 jil dotorh hereg baigaa baih heregten oldnoo amarhan baih

20  |  3
Unshigch(192.82.68.58) 2025 оны 03 сарын 13

Huwtsas Heregleleer ehnii eeljind gutal tsamstaar hedii vyiin onii hvn gdgiig bagtsaaldchih baih size omsgol geed tgd l Suraggvi bologsdiin bvrtgel geel manai mordogchid towoggvi ilrvvleh bhaa

13  |  2
Irgen(58.140.208.237) 2025 оны 03 сарын 13

Hereg hiiswn bulsan tod udalgvi hvn oltson bj magdgvi gj aisnda butsaj hvrj irj uhad yas ni vldtsen bhr ni tsamtsara daldlah gj oroldson uu ter anh uhsan hvns ni asuuh heregt ymar negn bdlar gazar ni hondogson zvil ajiglagdsan u gj tegsen bold tsamts vvrj alga bologvi bga

12  |  5
Irgen(58.140.208.237) 2025 оны 03 сарын 13

Hereg hiiswn bulsan tod udalgvi hvn oltson bj magdgvi gj aisnda butsaj hvrj irj uhad yas ni vldtsen bhr ni tsamtsara daldlah gj oroldson uu ter anh uhsan hvns ni asuuh heregt ymar negn bdlar gazar ni hondogson zvil ajiglagdsan u gj tegsen bold tsamts vvrj alga bologvi bga

8  |  16
Irgen(58.140.208.237) 2025 оны 03 сарын 13

Tsamts ni bat boh bgad bnu hvnii biynii mah ni multsrad yas ni vldher hewreg bna u

5  |  3
Зочин(66.181.160.75) 2025 оны 03 сарын 13

Циркийг Румынчүүд барьсан! Юун Япон?

2  |  5
Соёмбо(66.181.161.65) 2025 оны 03 сарын 13

Барилгын суурийг одоо байгаагаас нь дор хаяж 3-5мт /өргөн / ухсан байх ёстой биздээ

3  |  2
Magadgui yum(64.119.21.102) 2025 оны 03 сарын 13

Ter haytaduud ni l neg mongoliig tuhuurch ideed yasnuudiig ni boogood bulaa biz. Bargal horhog hiij idee biz.

4  |  30
Zochun(66.181.161.68) 2025 оны 03 сарын 13

Deer veiih bishee yu gej tsamts n baihawdee sayahniih baihaa neeh holgvi jiliih baihàa\n

10  |  2
Иргэн(64.119.27.221) 2025 оны 03 сарын 13

Даавуун цамц илжирч дуусаагүйг бодоход их л ойрын хэрэг байна даа.

13  |  3
i(66.181.161.48) 2025 оны 03 сарын 13

Tsamtsand ni booson geheer muchilsun gesen ug uu

20  |  6
irgen(66.181.161.48) 2025 оны 03 сарын 13

Tsirkiin hajuugiin tom undur Classik tower tansag oron suutsiig hyataduud 4,5 jiliin umnuus barij ehleed sayhan duusaa biz de

4  |  5
Zochin(151.36.34.165) 2025 оны 03 сарын 13

Tsamts gutal ni bna geheer, oiroltsoogoor 3-5 n jiliin umnu avchirch bulsan bolovuu. Gadaad bol dor oldoh hereg bnada. Mongold yahiin bgan.

8  |  3
зочин(64.119.26.42) 2025 оны 03 сарын 13

циркийг япон цэрэг барьсан гэнэ шүү. Мөн мэдэж ярьж байна шүү. 70 аад он хүртэл олзны япон байсан гэж хэлэх нь үү

5  |  0
ман(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

МАН-ын дархлагдсан яргачдын ажил биз.

11  |  4
/*-*/(49.0.213.170) 2025 оны 03 сарын 13

Яс л үлдсэн байхыг бодоход нилээд хэдэн жилийн өмнөх цогцос биз, барагцаалбал 70-80-аад оны үеийн

7  |  7
tj(202.179.4.186) 2025 оны 03 сарын 13

гамингийн цэргийн яс хаанаасч хамаагүй гарч болно

9  |  7
Зочин(103.212.118.158) 2025 оны 03 сарын 13

Циркийг олзны япончууд барьсан гэдэг байхаа. Тэдний 1 нь байж магадгүй л юм.

7  |  4
Baat as r(172.58.21.23) 2025 оны 03 сарын 13

Nas barsan hunii yas gene uu,amid hunii yas oldohgui ni oilgomjtoi shdee

7  |  1
аа(43.228.129.86) 2025 оны 03 сарын 13

ум мани бадмэ хум

6  |  2
нт(103.212.116.99) 2025 оны 03 сарын 13

хэрэг хуучрахгvй гэдэг. хеерхий ямар хvний vр зvй бусаар хорвоог орхисон бол до? гэмтэн нь олдож гэсгээлээ хvртээсэй.

45  |  2
Зочин(66.181.161.46) 2025 оны 03 сарын 13

Энэ бараг социализмын үеийн юм яваа биз. Ер нь бол хотын ойр орчмоос манай орос ах нарын удирдан чиглүүлж, Чойбалсангийн гар хөлнүүдийн эсвэл Цэдэнбалын бээлийнүүдийн гардан гүйцэтгэсэн операцийн золиос ийм яснууд хаа сайгүй олдох нигуртай.

Close menu