УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Tэрбээр 2015 онд Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн ордын хөрөнгө оруулагч консорциумтай хийх хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, төмөр замын концессийн гэрээнүүдэд санал, дүгнэлт өгөх УИХ-ын ажлын хэсгийг ахалж байсан юм.
-Таны хувьд 2015 онд Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциумтай байгуулах гэрээний төсөлд санал, дүгнэлт өгөх УИХ-ын ажлын хэсгийн ахлагчаар ажилласан байдаг. Тэр гэрээнд ямар ноцтой заалтууд тусгасан болоод УИХ-аас зогсоох шийдвэр гаргаж байсан юм бэ?
-Өнөөдрийг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой”-н талаарх маргаан ард иргэдийг төөрөгдүүлсээр байна. Монгол Улсын Засгийн газраас 2015 онд боловсруулан, хэрэгжүүлэх гэж байсан Тавантолгойн төсөл зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг дахин нэг харах хэрэгтэй байх. Тавантолгойн орд бол Монголын ард түмний өмч. Олон арван тэрбум ам.доллараар үнэлэгдэх энэ баялгийг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль, тогтоомжуудыг зөрчсөн. УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол Улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байсан.
Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар гаргасан УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоол, 2010 оны 32 дугаар тогтоол, 2012 оны 37 дугаар тогтоолуудыг мөрдөж ажиллаагүй. Мөн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон 2015 оны 04/03 дугаар зөвлөмжүүд тус тус зөрчиж байна гэж дүгнэсэн.
-Тэр үйл явдлыг УИХ-ын 40 гишүүн Тавантолгойн ордыг авч үлдэж чадсан гэж үздэг. Нөгөө талаар Тавантолгойн ордыг төмөр зам, эрчим хүч, нүүрс баяжуулах үйлдвэр гэх мэт цогцоор нь хөгжүүлэх төслийг гацаасан гэж үзэх хүмүүс өнөөдөр ч байсаар байна. Тэр гэрээ батлагдсан бол өнөөдөр ямар үр дагавар гарах байсан бол?
-Энэ бол бизнесийн төсөл учраас бизнес эрхэлдэг хэн ч гэсэн өнөөдрийн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн санхүүгийн тайланг хараад, 2015 онд хэрэгжих байсан төслийн санхүүгийн тайланг төсөөлөн харьцуулж болно. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд 2.6 их наяд төгрөгийн борлуулалттай ажиллажээ. Улсад 370 тэрбум төгрөгийн орлогын албан татвар төлөөд, нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг хийсэн байна. Харин 2015 оны төсөл хэрэгжсэн бол Тавантолгойгоо Хятадын “Шенхуа” ба “Энержи ресурс”-ийн хамтарсан консорциумд бэлэглэх байсан. Гэрээнд заагдсаны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК зөвхөн борлуулалтын орлогын хоёр хувийг авах байлаа. Дээрх дүнгээс тооцож үзвэл, 2019 оны борлуулалт болох 2.6 их наядын хоёр хувь буюу 52 тэрбум төгрөг л Монголын төрд ирэх байжээ. Өнөөдрийн цэвэр ашигтай харьцуулбал, 948 тэрбум төгрөгийг Монголын ард түмэн биш “Шенхуа” болон “Энержи ресурс”-ийн консорциум авах байв. Хэрэв жил бүр ийм борлуулалт ашигтай ажиллана гэж тооцвол гэрээний 30 жилд 30 их наяд төгрөг олох ёстой “Эрдэнэс-Тавантолгой” 1.5 их наяд төгрөгтэй, “Шенхуа” болон “Энержи ресурс” консорциум 28.5 их наядын ашигтай ажиллана гэсэн үг. Консорциумын зүгээс хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн 250 км төмөр замын бүтээн байгуулалтын өртөг 950 сая ам.доллар буюу 2.5 их наяд төгрөг байсан. 30 их наядын цэвэр ашгаас 2.5-аар нь төмөр зам тавилаа гэж бодьё. Төмөр зам бас өөрөө бараа тээврийн хөлснөөсөө оруулсан хөрөнгө оруулалтаа 10-хан жилийн дотор төлөх тооцоотой буюу үлдсэн 20 жилдээ дангаараа цэвэр ашиг хийх төсөл. Дээр нь баяжуулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг хөрөнгө оруулалтын төсөл нь “Энержи ресурс”-ийн урд нь хийсэн хөрөнгө оруулалтыг нэг тэрбум ам.доллараар үнэлэн тооцно гэж төсөлд тусгасан байсан. Тиймээс миний хувьд дээрх төслийг хэрэгжих боломжгүй гэсэн дүгнэлт гаргасныгаа таван жилийн дараа эргэн харахад, Монгол Улсын төсөвт гурав орчим их наяд төгрөгийн орлого оруулжээ гэж үзэж байна.
-Нөгөө яригдаад байгаа 1072 хувьцаанаас ногдол хүртэх асуудал ч бүр замхрах байж, тийм үү?
-“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Монгол Улсын 2.5 сая иргэн, 553 аж ахуйн нэгж хувьцаа эзэмшдэг. Гэвч тэдний хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээг гэрээнд орхигдуулсан. Энэ талаарх зохицуулалтыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд ямар нэг байдлаар тусгаагүй. Энэ нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахыг боомилсон явдал болсон. Консорциумтай байгуулах Хамтын ажиллагааны гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээний ийм нөхцөл Монгол Улсад ашиггүй байгаа нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг бууруулж, хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах боломжийг хааж байна гэж үзсэн. УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолын хавсралтын 1.4-т “...орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх” гэж заасан атал Засгийн газар зөвхөн Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих асуудлыг шийдвэрлэж, Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлд шинээр төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлээгүй. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг ч орхигдуулсан.
-Танай ажлын хэсгийн дүгнэлтэд Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциумтай хийх хэлэлцээрийн ахлагчаар оруулсан нь ҮАБЗ-ийн зөвлөмжийг зөрчсөн үйлдэл гэсэн байна лээ. Тэгвэл М.Энхсайхан биш, өөр хэн хэлэлцээр хийх боломжтой байсан бэ?
-Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтад ялсан консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүд нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид анхнаасаа нийцээгүй. Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангаагүй байна гэдгийг ярианы эхэнд дурдсан. “Энержи ресурс” компани Тавантолгой ордыг ашиглах эрхийг олж авах байсан нь тэр эрхээ барьцаалж хөрөнгө оруулалт босгох дүр зураг гарч гарсан. Энэ нь тус компанийн давуу тал биш, харин Тавантолгойн ордыг ашиглах эрх авснаар үүсэж байгаа боломж юм. Хэрэв Засгийн газар энэ боломжийг төрийн мэдлийн “Эрдэнэс-Тавантолгой”-д олгосон тохиолдолд, тус компани өөрөө хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. Одоо “Эрдэнэс-Тавантолгой” дэргэдээ охин компани байгуулах замаар олон улсын нэр хүнд бүхий бирж дээр IPO гарахаар ажиллаж байна. 2015 онд энэ эрхээ шилжүүлчихсэн бол өнөөдрийн ийм боломж ирэхгүй байсан.
-2015 онд Хятад, Япон, Монгол гурван улсын хамтарсан компани шалгарсан талаарх мэдээлэл түлхүү явсан санагдаж байна. Гэвч та бүхний зүгээс Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого үндсээрээ алдагдах эрсдэлтэй гэж дүгнэсэн. Япон улсын компанийг гэрээнд ямар эрх үүрэгтэй тусгасан байдаг вэ?
-Үндсэн төслийн компани нь зөвхөн “Энержи ресурс” ба “Шенхуа” групп гэсэн нэгдлээс бүрдэж байгаа. Тээвэр болон худалдааны гуравдагч этгээдээр “Сумитомо”-г оруулсан нь энэ төсөлд Японы компани оролцсон мэтээр харуулах гэсэн өнгөц гоо заслын чанартай л зүйл.
-Тухайн үед хөрөнгө оруулагчдын хэдэн консорциум Тавантолгойд орох саналаа өгсөн байдаг вэ. “Энержи ресурс” компанийг сонгон шалгаруулалтад оролгүй, давуу эрхээр сонгогдсон гэх мэдээлэл байдаг. Ажлын хэсгийн ахлагч байсан хүний хувьд энэ талаар бодит мэдээлэл өгөхгүй юу?
-Засгийн газрын 2010 оны арваннэгдүгээр сарын 17-ны 59 дүгээр тэмдэглэлийн 1.2-т заасан чиглэл зөрчигдөж, ашиг сонирхлын зөрчилтэй компанийг уралдаант шалгаруулалтад шалгаруулсан байдаг. Засгийн газраас 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад үлдсэн зургаан компани дунд үргэлжлүүлэн шалгаруулалт явуулсан. Гэтэл уралдаант шалгаруулалтад оролцоогүй “Энержи ресурс корпораци” ХХК, түүний охин компани болох “Энержи ресурс” ХХК-ийг шалгаруулсан нь тодорхой болсон.
-Хэлэлцээрийн ажлын хэсэг хөрөнгө оруулагчдын бүтцийг гүйцэт судлалгүй орхигдуулсан гэсэн. Энэ нь “Энержи ресурс”-ийн толгой компанитай холбоотой байсан уу. Түүнчлэн толгой компаниудаараа дамжуулан Тавантолгой ордыг эзэмших, ашиглах зөвшөөрлийг гуравдагч талд худалдах магадлалтай. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн төсөлд “Энержи ресурс” болон БНХАУ-ын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи компани” лимитедийн хамтарсан консорциумыг хөрөнгө оруулагчаар оруулснаар Монголын ард түмний баялаг бүхэлдээ гаднын мэдэлд орохоор байна гэдэг үг, үсэг та бүхний хийсэн 90 хуудас бүхий дүгнэлтэд бий. Үүнийг тодорхой тайлбарлахгүй юу?
-Хөрөнгө оруулалтын гэрээнд санхүүжүүлэгч нь гэрээний зүйлийг бусад этгээдэд шилжүүлэх, “Энержи ресурс”-ийг гуравдагч этгээдээр сольж, эрх үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэх эрхтэй байсан. Үүнээс харахад, эхнээсээ гэрээнд бусад этгээдэд барьцаалах, шилжүүлэх эрх олгосон зохицуулалт тусгасан нь “Энержи ресурс” цаашдаа ийм үйл ажиллагаа хийх зорилготой бэлтгэж, эдгээр заалтын дагуу ирээдүйд “Энержи ресурс”-ийг хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээнээс гарахаар төлөвлөжээ гэж үзсэн. Хамтарсан консорциумын 51 хувь “Энержи ресурс корпорац”, 49 хувь нь “Шенхуа”. Гэтэл төслийн 51 хувийг эзэмших “Энержи ресурс корпорац” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд байдаг. Үлдсэн 49 хувийг эзэмших “Чайна шенхуа энержи” компани нь БНХАУ-ын төрийн өмчит хуулийн этгээд байх тул Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдүүдийн 100 хувь хяналтад орно гэсэн үг.
-Нэгэнт болж өнгөрсөн зүйл боловч Тавантолгойн ордыг 100 жилээр гаднынханд эзэмшүүлэхээр байсан, эсвэл 30 жил гэх ч юм уу мэдээллүүд байна. Тухайн гэрээнд яг хэдэн жил ашиглуулна гэж тусгасан байдаг вэ?
-30 жил эзэмшүүлэх гэрээтэй, цаашдаа 30 жилээр сунгана. Хөрөнгө оруулалтаа нөхөөгүй бол дахин 40 жилээр сунгахаар байгаа. Бас нэг ноцтой заалт байдаг нь төслийн компани нь цаашид хайгуул хийх эрхтэй байхаар заасан байдаг. Гэхдээ яг ямар нутаг дэвсгэрт гэдгийг зааж өгөөгүй учраас Монгол Улсын газар нутаг бүхэлдээ хамрагдаж байгаа буюу дуртай газраа сонгон хайгуул хийнэ. Хайгуулаар олдсон нөөцийг ашиглалтын лиценз болгон авах эрхтэй гэдэг нь цаашдаа маш олон орд газрыг нэмж эзэмших эрх нээгдэж байна гэсэн үг. Мөн хөрөнгө оруулагч талууд нь өрөндөө Тавантолгойн орд газрыг шилжүүлэн авах эрх нь ч нээлттэй байсан. Тэр үед далд хөрөнгө оруулагч ММС компани 1.3 тэрбум ам.долларын өртэй байснаас харахад, гадаадын хөрөнгө оруулагчдын мэдэлд ордоо алдах бодит аюул байсан гэж үзэж болно. “Энержи ресурс корпорац”-ын хувьцаа нь толгой компани болох Кайманы арлын ММС компанийн их хэмжээний өрийн барьцаанд байх тул төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадамжгүй байсан. Санхүүгийн хүнд байдалд орсон ММС компанийн хувьд Тавантолгой ордыг ашиглах эрхийг олж авах нь бизнесийн өрсөлдөгчгүй болж, нөөцөө нэмэгдүүлэх, замаар зах зээлийн үнэлгээгээ өсгөж, санхүүгийн хүндрэлээс гарах гарц нь байсан юм.
-Төгсгөлд нь асуухгүй өнгөрч болохгүй нь, өнөөдөр М.Энхсайхан гэдэг хүн Монгол Улсад ашигтай, байгуулагдаагүй гэрээний төлөө үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан гэдэг зохиомол хэрэг үүрээд байгаа талаараа удаа дараа мэдэгдэж байгаа л даа. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?
-Хэрэв УИХ дээр энэ гэрээ батлагдсан бол өнөөдөр Тавантолгойн орд шал өөр хувь заяатай байх байлаа. Зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэхэд л жил бүр нэг их наядыг алдахаар байгаа. Тэгэхээр М.Энхсайхан ийм хэмжээний хохирол учруулахыг завдсан гэдэг нь түүний эхний хүлээх хариуцлага. Дараагийн томоохон асуудал бол мэдээж Монгол Улсын үндэсний аюулгүй байдал юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 27 )
Монголчуудаа өөрийн баялагтаа эзэн байл даа гадны хүн манай улсыг томоохон ордыг бизнэсиин нүдээр хараад байна тэд баялагт эзэн сууна биднииг захирна дуртай цагтаа ордыг зарж монгол улсыг хохироодог гэдгииг ойлгоочээ 30 жил бид байгалиин баялагаасаа юу хожив
Зөв зөв
Энэ тэнэг хаанаас гараад ирэв ээ. Хүн аймаар юм яриад цочоогоод байдаг архичин авгай л байна шдээ . тамхинаас гарсан уу.сониноос
Хятадуудаа л явуул. Өөрсдөө хий.
Тт идэх нөхдийг зогсоожээ
Xaxaxa emgen shimanusaa chandmani 3 erdenee durjignatal neg saikhan xeleedxeech. Tegvel Mongoliin ard tumen uuriig tani oilgoj xuleej awna. Bur galzuugiin bolinitsod uvchtungvvdiig asardag emch xiivel zoxino. Iu tawantolgoi iun uls tur...
Tawantolgoig ard tvmend vldeesend bayarlalaa
Эрдэнэчимэг гишүүн байх хугацаандаа түүхэн үүрэг гүйцэтгэсэн байна сайн байна баяр хүргье.
Чи Тэгээд цохиондоо хир зэрэг юм бэ
Arhi, tamhi, sexs huviin asuudal.
Ene hun 5tolgoig ahlan shalgaj buh asuudliig il bgoj tavisnaar 5tolgoig turd uldeesen gaviyatai hun shuu. Huniig ed erhteneer ni doromjlono gedeg bol hamgiin yavuurgui amitanaas deer setgedeggui hun durst amitan bulguu.
Bas undestei l yum ba.\n
shar tokhoi tt huvtsaagaa bushaaj ulsad tushaaj chadahuu? daraa jil 1 say gil bolgon say tuunees ih nogdol ashig ogdog blno ene tavan tolgoi
ter hinii iu hiideg n yamar hamaa b/a aa ta nariin ehner bish bizdee harin ulsad mash tom zuil hiisen bna.3nayd tog. tt avch uldsen ene baga zuil uu? end bichigchid tt huvzaanii mungee avahgui iu?.....
erdenechimegt bayrlah estoi baital... ter hun tom ium hiisen ternii zuv bayrlalaa. mgl uud oilgohgui.uheruudiig mah beltgeld ogoh heregtei
Ene zavhai yanhan odoo uy uy gej bas hytsaad ban ve .Ta nar odoo hol ochij hyts za .Bitegii songyylia bolohoor bei vnleed garj ireed nvdenii hor bolood bai gaitai laitai pizdaa nar .Jil bolgon songyylia bolgond soliorood uursudiiguu baatar bolgoh gej hydal hytsaad baih uym Harhaas oigytamaar pizdaa .Turiin ordon bytsarlsanaa hetseej bvv martaarai zaaval hariutsalkag hvleelgenee chamd .Odoo henii tuluu bei vnleed yavaa pizdaa ve .\n\n
Энэ архичин авгай юу гэж хуцаад байна
ОЮУН ТОЛГОЙ Ч ҮГҮЙ,ТАВАН ТОЛГОЙЧ ҮГҮЙ БАЙХ БАЙЖ. ӨЛСГӨЛӨН ХЭДЭН ТОЛГОЙ Л ҮЛДЭХ БАЙЖ. ДАХИН ИЙМ ЗҮЙЛ БОЛОХГҮЙН ТУЛД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ОДОО ЯВУУРГҮЙ ҮЙЛДЭЛ ХИЙХЭЭР ЗАВДАЖ БУЙ ХҮМҮҮСТ СУРГАМЖ БОЛГОН ГЭМ БУРУУТАЙ ХҮМҮҮСТ ЗОХИХ ЯЛЫГ НЬ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ ХЭН БҮР ОЙЛГОЖ Б/НА.ЭНЭ ОЮУН ТОЛГОЙН ХҮМҮҮСТ МӨН ТАВАН ТОЛГОЙН ХҮМҮҮСТ ИЖИЛ ХАМААРАЛТАЙ.
Энэ Эрдэнэчимэг гэж балай авгайд архи тамхи секс нь багадсан юм байхдаа гишүүн нэртэй байхдаа зөндөө идэж уугаа биз дээ ханаж цадаагүй юу
ENE KHUUKHEN CHINI KHUURKHII ZUW SAYN SHALGAJ BULHAYG ILCHILSEN BAYKH SHUU. TER TALAARAA BOL MONGOLDOO BUYAN KHIISEN BAYKH SHUU
Энхсайханыг өмөөрөөд байгаа намдаа наад асуудлаа ойлгуулаад тухайлбал Эрдэнийн ахлах зөвлөх З.Энхболдод хэл . Яагаад нөгөө Энхсайхан, Элбэгдоржийн үйлдлийг таслан зогсоож монголыг аварсан гээд баатар болоод байснаасаа хариуцлага ярих болохоор буцах болов. Нөгөө Баттулгаар прокурорт өгүүлээд байсан материал нь худал хуурамч юм уу
УИХ-н ГИШYYH БАЙХДАА ХИЙСЭН АЖЛАА ТАЙЛАГНАЖ YHЭМШИЛТЭЙ ЯРЬЖ БАЙГАА НЬ ТУХАЙН YEДЭЭ ЗЕВ АЖИЛ ХИЙЖЭЭ ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА.
Энэ хүн үнэнийг л ярьж, болсон юмыг л хэлж бн . худлаа солиороогүй харин урвагч санаатангууд боож үхэж далдрахнээ ...ха ха .ха\n
за чи зайлаа АРХИ ТАМХИ СЕКСээ л ярь өөр юм ахадна чамд
2 мал минь наадахаа сайн УМШ
ийм улсуудыг цаазар авхад ч багдана
Ene shaamii mangar yugaa medeh vee dee.uuriiguu ch meddeggui durak.Odoo bas baatar bolj turd garah sanaatai hudlaa hutsaj bn.Chamaig bol mongoliin ard tumen zail chi gene shuu.