Коронавирусний дундаж наслалтад үзүүлж буй нөлөөллийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24

Шотландын Үндэсний эрүүл мэндийн алба, Глазго, Эдинбургийн их сургуулиудын эрдэмтэд хамтран судалгаа хийсний үндсэн дээр шинэ төрлийн коронавирус хүний дундаж наслалтыг арав орчим жилээр богиносгож буйг тогтоожээ. Судалгааны ажлыг Wellcome Open Research шинжлэх ухаан, судалгааны цахим хуудсанд нийтэлжээ.

Судлаачид КОВИД-19 халдвар авсан Италийн  өвчтөнүүдийн талаарх мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан өвчлөлийн хүний дундаж наслалтад үзүүлдэг нөлөөллийн талаарх судалгаатай харьцуулсан байна. КОВИД-19 өвчний улмаас нас барсан эрэгтэйчүүд дунджаар 13 жил дутуу насалсан бол эмэгтэйчүүд дунджаар 11 жилийг алджээ.

Хэдийгээр ужиг өвчтэй хүмүүс КОВИД-19 өвчнийг хүндээр тусаж байгаа ч ужиг өвчин нь коронавируснээс үүдэлтэй нас баралтад бага хэмжээгээр нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Top