Хонь
Түншүүдийн зөвлөгөөнд найдах, хамаатан садны тусламжийг авах хэрэггүй. Магадгүй өнөөдөр та өөрийгөө хамгаалахын тулд бүх хүчээ төвлөрүүлэх, эсвэл зарчмаа баримтлах хэрэгтэй болно. Хардалт, санхүүгийн асуудлаас болж үүссэн хэрүүл маргаан бүү гарга. Биеийн тамирын дасгал хий.
Үхэр
Идэвхгүй өдөр. Урт хугацааны төлөвлөгөө бүү гаргаарай. Амлалт өгөхдөө болгоомжтой ханд. Тааламжтай биеийн тамирын дасгал, спортоор хичээллэх, сэргээх зүйл зэргийг хий. Сэтгэл хөдлөлөө хянаж, хайхрамжгүй үг хэллэгээр хэн нэгнийг гомдоохгүй байх хэрэгтэй.
Ихэр
Амрах, эргэцүүлэх өдөр. Спорт, алхах зэргийг хий. Өнөөдөр ямар ч бизнест түншийн санал бодолд бүү найд. Хэн нэгнээс тусламж хүсэх хэрэггүй. Хайртай хүнтэйгээ зөв харилцах нь чухал. Сэтгэл хөдлөлөө илүү сайн хянаж, хайхрамжгүй үг хэллэгээс татгалз.
Мэлхий
Үйл ажиллагаагаа төлөвлөх, нөхцөл байдлаа үнэлэхэд таатай. Цаг завтай байхын тулд ажлаа зөв хуваарилахыг зөвлөж байна. Та шийдэмгий байдлаа алдаж мэднэ. Гайхалтай бизнес чадвараа харуулахгүй бол үр дүнд хүрэхгүй. Эрүүл мэнддээ анхаар.
Арслан
Төлөвлөлт хий. Удахгүй болох үйл явдлууд нь хувийн харилцааг шалгана. Карьераа ахиулах, эсвэл санхүүгийн орлого олох үндэс нь зөв харилцаа юм. Гэрээсээ хол явж магадгүй. Шинэ боломжийг ашигла.
Охин
Өнөөдөр алдрын тавцанд зогсож, хүмүүс таны авьяас чадварыг шүтэн бишрэх болно. Энэ бишрэгчид дундаас та хайр дурлалаа олох магадлалтай. Их зан гаргалгүй, эргэн тойрны хүмүүстэйгээ энгийн харьцаарай. Хувь заяаны бэлгийг байх ёстой зүйл мэт бодож болохгүй. Энэ өдөр хувь заяандаа таларх.
Жинлүүр
Амьдралын шинэ үе эхэлснийг бэлгэдсэн өөрчлөлтийн өдөр. Таны зан ч өөрчлөгдөж, юманд хариуцлагатай ханддаг, өөрийгөө болон өрөөлийг бодитоор дүгнэдэг болно. Бүгдийг шинээр хар. Амжилт хүсье.
Хилэнц
Өнөөдөр хэлсэн үг тань тушаал мэт хүчтэй байх болно. Хямралтай асуудлыг шийдсэн хүмүүс сэтгэлийн гүн таашаал авна. Хэлэх үгээ сайн бодох өдөр. Худлаа ярьж, хүн загнаж болохгүй. Залхуурч, их унтаж, гуниглаж болохгүй өдөр. Бүх ажлыг маш хурдан хий.
Нум
Амин хувиа хичээх өдөр. Өнөөдөр танд бусад хүн юу бодож, юу хийж байгаа нь огт хамаа байхгүй. Дэлхий дахиныг өөртөө зүтгэж байгаа мэт бодох өдөр. Жирийн, илэн далангүй байвал хүмүүс танд сайн хандана. Гэхдээ зорилгоо заавал биелүүлэх эр зоригоо бүү алдаарай.
Матар
Худал хуурмаг өдөр тул та хов живд хутгалдаж, хүмүүсийг сайн, муу гэж хоёр л ангилах болно. Бүх юмыг хар, цагаан хоёр өнгөөр л харна. Таны худал үг баригдах тул худал ярихгүйг хичээгээрэй. Цуу яриаг эс тооцвол ээлтэй сайн өдөр байх болно.
Хумх
Эмх замбараагүй өдөр. Энэ ордныхон зөвхөн өөрийгөө бодож, өөртөө л зориулж юм хийнэ. Эргэн тойрны хүмүүсийн ашиг сонирхолтой нийцэж байж л та амжилт олно гэдгээ ухаараарай. Бусдыг эс хүндэлснээр та өөрийгөө хүндлэхгүй байна гэсэн үг.
Загас
Хөрөнгө мөнгөний хойноос хөөцөлдөх нь таны үндсэн зорилго биш. Ойр дотнын хүмүүсийнхээ сонирхол, сэтгэлийг бодож яваарай. Тэдэнд өгөөмөр ханд. Том үйл хэрэг эхлүүлэхийн өмнө сүм хийдэд очиж ном уншуулах хэрэгтэй. Салхинд гарч, шинэ хүмүүстэй танилцсан ч болно.
Сэтгэгдэл ( 0 )