2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалттай, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ анх удаа хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан. Нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг Компанийн тухай хуулийн дагуу энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх ёстой байсан юм. Түүнчлэн энэ сарын 24-ний өдөр компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг онлайнаар зохион байгуулж, Ногдол ашиг хуваарилах Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцлээ.
Тодруулбал, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын 1-нээс хойш зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийхээр болжээ.
Иргэд хувьцааны ногдол ашгаа авахын тулд хувьцааны дансаа баталгаажуулсан байх шаардлагатай.
Тэгвэл иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсон бөгөөд үүнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэжээ. Компанийн ТУЗ-аас ногдол ашиг хуваарилах тухай шийдвэрийг хоёрдугаар сард гаргах үед 580.000 мянган иргэн хувьцааны дансаа баталгаажуулаагүй байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар 476.000 иргэн хувьцааны дансаа баталгаажуулаагүй байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Гааль татвар санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв” УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн гэдгээ мэдэгдсэн.
1072 хувьцаа эзэмшигч иргэн нас барсан бол гэр бүлийн гишүүд нь ногдол ашгийг нь авч болох уу гэсэн асуулт тавьж буй иргэд олон байгаа.
“Эрдэнэс - Тавантолгой" ХК-ийн 1072 мэдээллийн албаны менежер Э.Баатарцогт “Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад өвлүүлэх, бэлэглэх тухай шинэчилсэн журмын дагуу 1072 хувьцаа нээлттэй болсон тохиолдолд тухайн гэр бүлийн гишүүн нь өмчлөх эрхтэй. ногдол ашгийг олгож эхлэхэд холбогдох баримт бичгийг бүрдүүлээд Үнэт цаасны хадгаламжийн төвд хандаж нас барсан иргэний ногдол ашгийг авах боломжтой. Хувьцаа гэр бүлийн гишүүнд шилжсэн бол дараа дараагийн ногдол ашгийг мөн тухайн хүн хүртэнэ” гэсэн мэдээллийг өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд өгч байсан.
Тэгвэл иргэдэд 1072 хувьцааны данс нээх үйлчилгээ үзүүлж буй “Гүүдсек” үнэт цаасны компаниас тодруулахад “Одоогоор Засгийн газраас энэ талаар ямар нэг шийдвэр гараагүй байгаа. Гэр бүлийн гишүүдэд нь өвлүүлэх, шилжүүлэх шийдвэр гараагүй байна. Тиймээс нас барсан хувьцаа эзэмшигчдийн нэр дээр хувьцаа нь бүртгэлтэй хэвээрээ байгаа” гэсэн хариултыг өглөө.
Тэгэхээр “Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа хөрөнгийн бирж дээр арилжаанд гараагүй тул зарах, худалдан авах, өвлүүлэх, бэлэглэх зэрэг эрхүүд одоогоор хаалттай. Тус компанийн 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгосны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэх эрх зүйн орчин орчин бүрдэнэ гэдгийг тодотгоё.
Сануулахад, ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс хувьцааны нэгдсэн бүртгэлийн ETT аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Иргэд уг аппликейшнийг татаж авснаар, өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа хувьцааны тоо ширхэг, хувьцааны данстай эсэхээ шалгахын сацуу шинэ мэдээ, мэдээлэл авах, санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтой юм. Мөн хувьцаатай холбоотой мэдээллийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн веб сайт, пэйж хуудас, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утаснаас авах боломжтой юм.
Хувьцааны дансаа нээлгэхийн тулд өөрийнхөө нэр дээр хэд хэчнээн хувьцаа байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Сануулахад, 1072 хувьцаа иргэдэд хуваарилагдсанаас хойш улс төрийн угшилтай дөрвөн шийдвэр гарсан. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нэг сая төгрөг олгож, хувьцааг нь худалдаж авсан. Мөн төрөөс оюутны сургалтын төлбөрт нэг сая төгрөг олгож, хувьцааг нь авсан. Сүүлийнх нь сонгуулийн өмнө засгаас иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан явдал юм. Тиймээс иргэдийн нэр дээрх хувьцааны тоо ширхэг өөр, авах ногдол ашгийн хэмжээ өөр байгаа юм.
ИРГЭН ТАНЫ АВАХ НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭ
Иргэд өөрийн нэр дээрх хувьцаагаа шалгахын тулд ҮЦТХТ-ийн https://net.schcd.mn/registration/ сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ. Онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулж болно. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээж хувьцааны мэдээллээ авч болох юм.
Хувьцааны дансаа нээлгэхийн тулд брокер, дилерийн компани сонгох хэрэгтэй. Брокер компани нь иргэн таны хувьцааг арилжих, данс нээхэд зуучлах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Үнэт цаасны данс нь зөвхөн ногдол ашиг авахад зориулагдаагүй бөгөөд аль ч хувьцаат компанийн хувьцааг авах, зарах, хадгалах үүрэгтэй насан туршид ашиглагдах таны нэр дээр баталгаажих төвлөрсөн данс гэдгийг тодотгоё. Түүнчлэн иргэн та Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn/mn/brokers/78 сайтад хандан албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй брокерийн компаниудаас сонгоорой. Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны 54 компани бий. Тэдгээрээс 11 компани онлайнаар данс нээж байна.
Сэтгэгдэл ( 6 )
nas barsan hvniihiig ger bvldene vr hvvheddene owlvvlj ogoh heregtei bas zar hudaldaalah erh ni hezee neegdeh talaar sain oilgomjtoi tailbarlah heregtei
Yu gej dee, hadgalamjind bgaa mungiig n nas barahaar n ger bvld n uguhgvi uls awbal deerem bizdee terentei adil zvil. Ger bvld n uwlvvleh blgvidee.
ger bul ur huuhden awj bolnogeed bsan bas ygad bolohg bolchiw
Тийм
нас барахаар нь улс хурааж авах юм байх даа\n
нас барахаар нь улс хурааж авах юм байх даа\n