Түүхэнд хэрвээ гэж байдаггүй. Гэхдээ л “Хэрвээ тэгсэн бол” гэж эрхгүй төсөөлмөөр түүхэн эгзэг цөөн боловч заавал байдаг. Тэдгээр цөөн эгзгийн нэг бол яах аргагүй “Хэрвээ П.Очирбат биш, Л.Түдэв Монголын Ерөнхийлөгч болсон бол...” гэх бодол. Ёстой л хорхой хүргэсэн, өнгөрсөн 28 жилийн хамаг гомдол цөхрөл, гутрал гутамшгийг уг ёзоороор нь уудлаад гаргаад ирэх юм шиг аазгай хөдөлгөсөн бодол доо.
Одоо бодоход, монголчууд яаж мунхрахаараа аугаа их соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн Лодонгийн Түдэвийг хойш тавиад, уул уурхайн яамны хурган дарга байсан Пунсалмаагийн Очирбатыг сонгосон юм бол оо гэж санагдана. Гэвч үүнд учир шалтгаан байсан юм. Юун түрүүнд, ард нийтийн олонлог буюу нийгмийн ой санамж нь өөрсөдтэйгээ ижилсэх чанарыг удирдагчаасаа хайдагтай холбоотой. Ийм олонлогоор бол П.Очирбат Лодонгийн Түдэвийгээ бодвол хол илүү давуу талтай нэр дэвшигч байсан юм. Бүр тодорхой хэлбэл, П.Очирбат тухайн үеийн олон нийтэд таалагдах хэмжээний харизмтай, харин Л.Түдэвийн хувьд олон нийтээс арай өөр буюу элит түвшний хэмжүүрт таацах нэгэн байсан хэрэг. 1993 онд ард түмний олонх өөрсөдтэй нь ижил төстэй, хэнэггүй, хээгүй нь дэндсэн, гүндүүгүй нөхөр гэж итгэж найдаад л П.Очирбатыг сонгочихсон. Түүнээс биш, тэр үеийн сонгогчдод сонгогчийн боловсрол, улс төрийн нарийн ширийн мэдлэг, туршлага ч гэж үнэндээ байсангүй.
Тэгвэл аугаа их Л.Түдэвийг, тухайн үеийн МАХН-тай хамт далаар нь цэвэр тавьсан П.Очирбат гэж чухам хэн байв аа. Л.Түдэвтэй өрсөлдөх үедээ П.Очирбат дээр дурдсан шиг яамны хурган дарга байхаа болиод, Монголын төрийн тэргүүн гэгдэж байсныг хэлэх хэрэгтэй. Төрийн тэргүүн гэдэг буг ч байсан, бурхан ч байсан үл хөндөх зүйл хэмээн үзэхээс гадна сонгуулиар хэн нэгнийг сонгох, солих тухай ойлголт хараахан хэвшээгүй байлаа. Тиймээс ч төрийн тэргүүнтэй суудлынх нь төлөө өрсөлдөж байгаа Л.Түдэв төр эргүүлэхээр санаархаж буй дайсан мэтээр төсөөлөгдөж байсанд гайхах зүйл үгүй. Тэр ч байтугай, “Л.Түдэв Ерөнхийлөгч болвол дайн болно” гэж хүртэл элийрдэг байлаа шүү дээ. Энэ мэтээс эхлээд П.Очирбатын ялалтад нөлөөлсөн олон шалтгаан, нөхцөл бий. Гэхдээ юу юунаас илүү П.Очирбат хувь хүнийхээ хувьд ард түмний олонход таалагдаж чадсан. Ялангуяа түүний монголчуудад нийтлэг байдаг гүндүүгүй гүдэс зан, шулуун шударга үг, хээ шаагүй бор бааз байдал нь өөрийн хүн гэсэн дотносох сэтгэгдлийг төрүүлдэг байсан нь маргаангүй юм. Гэвч эндээс л бидний харамсал, халаглал хоёр эхэлсэн гэж болно. П.Очирбат бор бааз нэгэн биш ашиг хонжооч болохыг, гүндүүгүй хээгүй биш гүлдийсэн хомхой болохыг, өөриймсөг дотно биш хүнийрхүү хүйтэн болохыг бид хожимдож мэдэх болно. 1993 оныг хүртэл П.Очирбат улаан коммунистуудын эгнээнд, тэр дундаа бүр тэргүүн эгнээнд нь туг барьж явсан. Гэтэл 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нам нь түүнийг биш, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зохиолч Л.Түдэвийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр боллоо. Тэгмэгц П.Очирбат намаасаа нүүр буруулж, нөгөө талд очоод өрсөлдөгч нь болчихсон юм. МАХН-ын бага хурлаас П.Очирбат, Л.Түдэв, П.Жасрай, Ц.Гомбосүрэн, Б.Даш-Ёндон нарын нэрийг санал болгожээ. Эхлээд Б.Даш-Ёндон нэрээ татаж авсан байна. Цаг орчим шаагилдсаны дараа заалнаас зарим хүнийг нэрээ татаж авахыг шаарджээ. УИХ-ын нэгэн гишүүн “Хагас жилийн өмнө Ерөнхий сайдаар томилогдсон хүн одоо Ерөнхийлөгчид өрсөлдөх гээд суугаад байж яаж болдог юм бэ” гэж. Ухаандаа П.Жасрай гуайг нэр цохон хатгасан нь тэр. Ингээд П.Жасрай гуай нэрээ татав. Ц.Гомбосүрэн гуай “Л.Түдэвтэй би яаж өрсөлдөх вэ дээ” гэж хэлээд нэрээ татлаа. Ингээд П.Очирбат, Л.Түдэв хоёр үлдэж, 67 хувийн саналаар Л.Түдэв нэр дэвших эрх авсан байна.
Гэтэл үүний маргааш Баабар П.Очирбат дээр хүрч ирээд “Таны нэрийг манай хоёр намаас дэвшүүлэхээр шийдсэн” гэж хэлжээ. П.Очирбат тэр даруй зөвшөөрлөө бичгээр үйлдэж өгсөн гэдэг. Гэхдээ энэ тохироог Баабар түүн дээр ирэхээс ч өмнө аль эрт хийчихсэн байсан болов уу гэдэг хар бий. Хэрвээ МАХН-аас нэр дэвшиж чадахгүй бол өөр намаас нэрээ дэвшүүлнэ гэсэн тооцоо түүнд байсныг нотлох ганц нэг сэжим байдаг. Тухайлбал, нэр дэвшүүлсний дараахан өгсөн нэгэн ярилцлагадаа “Энэ удаагийн сонгуульд МАХН миний нэрийг дэвшүүлэх эсэх нь мэдэгдэхгүй байв. МАХН нэр дэвшүүлэх зөвшөөрөл аваагүй, асуугаа ч үгүй. Мөн миний нэрийг дэвшүүлэхгүй байх талаар хэд хэдэн бүлэг ажиллаж байгаа нь дуулдаж байлаа” гэж ярьжээ. Тиймээс тэр намын бага хурал дээр ялагдана гэдгээ мэдэж байсан байх нь. Түүгээр ч зогсохгүй, П.Очирбатыг намаас хөөх тухай бор шувууг ч сонсоодохож. Түүхийн ухааны нэгэн доктор МАХН-ын удирдах зөвлөлийн хурал дээр П.Очирбатыг зад шүүмжилж, Монгол, Хятадын харилцааны талаар баримталж буй бодлогод гаргасан алдааг нь ярихад намынхан нь алга ташин дэмжсэн байдаг. Өмнө хэлсэнчлэн П.Очирбат улстөрчийн хувьд хэнийг ч ялан дийлээд гараад ирэхээр нэр цууд хүрчихсэн лидер байгаагүй юм.
Тус Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монгол телевиз анх удаа нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулав. Хоёр мэтгэлцээний эхнийхийг нэр дэвшигч, сэтгүүлчдийн дунд зохион байгуулж, хоёр дахийг нь шууд дамжуулан, үзэгчдийн асуултад хариулсан юм. Халз ярилцлагыг бүтэн оройжин шууд нэвтрүүлжээ. “Цагийн хүрд” мэдээний хөтөлбөр явах зуур л нэг завсарласан гэж байгаа. Ингэж завсарлах мөчид Л.Түдэв гуай студиэс нэлээд бухимдуу гарч ирээд “Цаасан цэцгийг үхсэн хүнд л өгдөг. Бүхэл бүтэн улсын телевиз байж амьд цэцэг олж чаддаггүй” хэмээн ундууцсан байна. Дараа нь “Халз мэтгэлцээн ийм байдаггүй. Би ч яахав, жирийн нэр дэвшигч. Улсынхаа Ерөнхийлөгчийг ингэж бүх ард түмний вопрос (оросоор хэлсэн)-т оруулж болдог юм уу” гэж шүүмжлэв. Ингэж ундууцсан нь түүнд нөлөөлж, халз мэтгэлцээний хоёрдугаар хэсэгт өрсөлдөгчөө шүүмжлэх, давшлах янз байдал үзүүлж эхэлжээ. П.Очирбат яриандаа “Соёл урлаг чихний чимэг” гэсэн утга санаатай үг хэлснийг өлгөн авч сүрхий дайрав. Харин Очирбат инээгээд л сууж байсан гэдэг. “Нууц амрагийн талаар юу гэж боддог вэ?” гэж асуухад Л.Түдэв “Огт байх ёсгүй” гэж эрс хатуу хариулсан бол П.Очирбат “Амьдралд байдаг л зүйл” гэж манжлахаа мартсангүй. П.Очирбат ард түмэнд тохируулж, тэдэнд таалагдах үгийг л сонгож хэлж байсан бол Л.Түдэв ард түмнээсээ түрүүлсэн, хэтийдсэн зүйлсийг ярьж байв. Тухайлбал, Л.Түдэв нэр дэвшигч тухайн үед нар салхи, усны хүчийг ашиглах тухай ярьсан нь тэр цагт үлгэр шиг л сонсогдож байлаа. Мөн өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч гэх мэт хачин жигтэй үгүүд хэлж, “Би сонгогдвол импортыг хязгаарлаж, монголчууд бүсээ чангална. Ингэж л бид өөрсдөө үйлдвэрлэгч болно” гэж ярьсан нь олон нийтэд үнэхээрийн таалагдахгүй байлаа. Тэр үед ард түмэн бүсээ чангалах тухай сонсохыг ч хүсэхээргүй байсныг Л.Түдэв ойлгоогүй юм. Харин эсрэг талд П.Очирбат ард түмэн юу хүсч байгааг маш сайн мэдэж байв. Дутагдаж гачигдахын дээс хоолойд нь тулж ирсэн ард түмэнд тэр алт, эд баялаг, элбэг дэлбэгийг амласан юм. П.Очирбатын сонгуулийн гол илгээлт нь “Гарам дээр морио сольдоггүй” гэсэн үг байсан юм. Сонгуулийн өмнөх мэтгэлцээн дээр П.Очирбат “Манайд ядуурал, хоосрол байхгүй” гэх ухааны юм хэлэхэд нь Л.Түдэв илт уурсаж “Нэг айлын хоёр хүүхэд нэг шинэ гутлыг ээлжлэн өмсөх жишээтэй байхад ядуурал байхгүй гэдэг арай бодит байдалд нийцэхгүй” гэж сөргөж, өрсөлдөгч рүүгээ үгээр дайрч эхэлсэн байдаг л даа. Халз мэтгэлцээний өмнөх судалгаа, тандалтаар Л.Түдэв 60 гаруй хувиар илүү явж байсан бол мэтгэлцээний дараа сонгогчдын санаа бодол эргэсэн байжээ. Үндэстний тэргүүн сэхээтнээ “гомдоож” орхиод, илүүд үзэж сонгосон өнөөх П.Очирбат нь монголчуудад хожим нь тараа таниулж, тавилангаа харийнханд худалдсан даа. Манай анхны Ерөнхийлөгч гэж саймшраад орд харш хүртэл барьж өгснийг нь “мань мангар” нурааж хаяад газрыг нь зарчихсан гээд бодохоор гомдох ч багадна. Харин “Бурханаа бургасаар ороолгов” гэгчийн үлгэрээр Л.Түдэвийг сонгоогүй ард түмэн өнөөдөр л амаа барьж, аньсгаа чийгтүүлж, голоо гогодтол харамсаж сууна даа.
Сэтгэгдэл ( 7 )
Үнэнш дээ.Өмхий хар шуналын тулам шиг юмнууд хор хутгасаар гарсан юм.Очирбат гарснаар дараа дараагийн бүх бузар булайгийн үүдийг нээж өгсөн.Элбэгдорж мэтийн хархнууд буг чөтгөрүүд монголыг самрахын үүдийг заваан хамартай нөхөр ерөнхийлөгч болсноороо нээж өгсөн юм да.харамсалтай.
у. Гээд ярьвал цаашаа зөндөө их юм байна. Жирийн иргэний хувиар үзэл бодлоо илэрхийлсэн ч тэр энд бичигчийн комунист үзэл сурталч хандлагаар гөрдсөн ч тэр яриад байх юм бишгүй байна. Гэвч Л.Түдэв агсан хэн байснаас үл хамааран түүний сүнсийг төрлөө олох хором агшиныг хүндэтгэн амаа хамхия. Харин энэ увайгүй комунист эхлэн бичигч, гөрдөн зүтгэгчдийн бүдүүлэг хандлагыг мөнхүү хугацаанд бас тэвчээсэй гэж хүсэж байна. Бид нэг их хуучинсаг үзлээр уллах нь утгагүй ч монгол хүний сахивал зохих наад захын ёс зүй, ёс суртахуун гэж байх ёстойг бүгдээр санацгаая.
өдөр бүр арчилж тордон эргүүлж тойруулж, химийн уусмалд булхаж байдаг гэх шив. Магадгүй комунист ертөнцийн дарангуйллын оюун санааны удирдагчийн шарилд оногдсон тамын тарчлаан, шийтгэл нь энэ ч юм билүү. Чоно нохойн хоол болсноос ч дор юм биш үү? Түдэв агсан мэдээж Ленин биш л дээ. Гэхдээ тэр шарил нь эх нутгийнхаа шороонд шингэж, сүнс нь амгаланг олох гавьяатай нэгэн. Харин энд халаглаж хоохойлоод байгаа шиг үнэхээр тэр үхэж арилахдаа таарсан, чухам л Түдэв агсаны золионоо тамд түрүүлж явбал зохих байсан Очирбатаас илүү зүйлийг улсдаа хийсэн эсэхийг бид шүүх биш цаг хугацаа л харуулах болов у
бүдүүлэг зүйл гэдгийг бичигч өөрөө улаан комунизмын амьд туршилтуудын ердөө нэг нь учраас өөрөөр хэлбэл нөгөө аймаар үзэл суртлын тогоонд чанагдагчдын нэг учраас огтхон ч гадарлахгүй эсвэл гадарласан ч тоохгүй чигээрээ зүтгэж байгаа хэрэг. Билиг оюун нээгдсэн, сэрсэн, гэгээрсэн хүмүүст энэ бол тэвчишгүй ичгүүрт явдал. Өнөөдөр Л.Түдэв хэн байсныг иймэрхүү хандлагаар ярих нь нэгэнт утгаа алдаж. Үхсэн хойно нь ч ясыг нь амар байлгахгүй бараг өдөр бүр хөндөж, түмэн олны өмнө шарилыг нь тоглоом болгох тавьлантай нэг л хүн өнөө цагт байх шив дээ. Энэ бол Ленин. Шарилыг нь муутгахгүйн үүднээс өдөр ар
сугалж махны машин руу чихэж оруулан тээрэмдэж шийтгэсээр байгаад эцэст нь иймэрхүү бүдүүлэг хандлагыг эсэргүүцэх зориг зүрхтэй хүн монголчуудын дунд үлдээгүй юм. Бид ч гэсэн тэр цагт үед зүрхээ авахуулсан хөдөлмөрчин олны л үр хүүхэд шүү дээ. Хүний 3 үеийг хамарсан ийм харгис бодлогын үр дүнд иргэд нам засаг эрх баригчдын өөдөөс ган хийж чадахгүй тийм сурталд хүлэгдсэн. Өнөөдөр ч гэсэн энэ үзэл суртал амь бөхтэй байгаагийн нэг баталгаа нь энэ нийтлэл. Уншигчид юу бодож байгаа бол гэдгийг огтхон ч бодож үзэхгүйгээр ард түмэн тэгэж бодож байна гэж дайрах нь өнөөгийн соёлт ертөнцөд асар бүдүүлэг
Юу гэмээр юм бэ дээ. Талийгч нас бараад 49 хоног боллуу? Зарим үед монгол ёс заншлыг хэрэгжүүлэх байтугай дурьдах ч утгагүй болох үе байх юм даа. Өнгөрсөн нийгмээс монголчуудын тархинд хадагдаж үлдсэн нэг юм байдаг нь бас л энд илэрч байна. Нам засаг, Марксист Ленинист үзлээр тэгэж үнэлэгдэж байна, улмаар ард түмэн тэгэж үзэж байна гээд л захын нэг хурган дарга эсвэл ердийн иргэн хүн олны өмнө гараад шудрахад түүнийг эсэргүүцэх дуу хоолойг бүрмөсөн үгүйсгэх хандлага. Мэдээж эсэргүүцэх нэгэн байсан л байж таараа шүү дээ. Гэвч тэр эсэргүүцэгчдийг Москвагаас зориуд бодлогоор нэг нэгээр нь сугалж
Өнгөрсөн юм хуцаж байхаар ирээдүйгээ хар илүү гэгээлэг юм бич