ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд аз тохионо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Хонь

Дээд албан тушаалтан, байгууллагатай холбоотой асуудал шийдэгдэнэ. Таатай өдөр. Аливаа үйл явдлыг эхлүүлэхэд бэлэн бай. Тэр ч байтугай эрсдэлтэй зүйл хийхэд бэлэн бай. Одод аз тохиохыг зөгнөж байна.

Үхэр

Урам хугарах, хуурмаг байдалд итгэх зэрэг тохиолдож магадгүй байгаа тул дүн шинжилгээ хийх шаардлагатай таагүй шинж тэмдгүүдийг ажигла. Хэрэв та бизнес хийдэг бол урт хугацааны амралт төлөвлөхөд гэмгүй. Гэхдээ хол явахаа хойшлуулахыг зөвлөж байна. Хөрөнгө оруулалт шаардлагатай тохиолдолд маш болгоомжтой байх хэрэгтэй.

Ихэр

Энэ өдөр хайртай хүмүүстээ эсвэл мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна. Шинжилгээ өгөх шаардлагатай бол өг. Аливаа аялал амжилтгүй болно. Худалдан авалтад маш болгоомжтой хандах хэрэгтэй. Таныг хуурах магадлалтай. Хэрэв та эмч рүү очихоос эмээж байгаа бол зарим оношилгоо таныг баярлуулах болно.

Мэлхий

Амраагүй удсан бол аль болох хурдан амрахыг зөвлөж байна. Та амрах, очих үзэсгэлэнт газраа өөрчлөх хэрэгтэй. Бизнесмэнүүд хөрөнгө оруулалт руу яарах хэрэггүй. Илүү тохиромжтой нөхцөлийг хүлээж, дараа нь өөртөө итгэлтэй байх нь дээр.

Арслан

Өнөөдөр та бизнесийн амжилтад найдаж болно. Гэхдээ та шинэ төслүүдийг боловсруулахад сайн танихгүй хүмүүстэй хамтарч болохгүй. Санхүүгийн байдал тодорхой хэмжээгээр өсөх магадлал байгаа ч ялах, олохын төлөө бүү зүтгэ. Харин бэлэглэ, хандивла. Таны амжилтын түлхүүр бол дотоод сэтгэлийн өглөг юм.

Охин

Хэрэв та ажилтан бол дээд байгууллагатайгаа холбоо тогтооход таатай өдөр. Айхгүйгээр эрсдэлтэй бөгөөд шинэ арга хэмжээ ав. Санхүүгийн байдал амжилттай өсөх боломжтой. Аливаа юмс дээшлэхийг зөгнөж байна.

Жинлүүр

Нийгэм, улс төрийн байдал, сөрөг сэтгэл хөдлөл огцом нэмэгдэх, уруу таталт, өвчин нь бүх золгүй явдлын эхлэл тул өөртөө эерэг энергийг бий болго. Хэрэв та маш болгоомжтой байх юм бол нөхцөл байдлыг зөөлрүүлж чадна. Дотоод дуу хоолойгоо сонс. Асуудал арилж, амьдралын гэрэл гэгээтэй мөч ирэх өдөр ойрхон байна.

Хилэнц

Өмнөх өдрүүдийн романтик сэтгэл хөдлөл нь ажил хэрэг дээрээ төвлөрч, тодорхой асуудлыг шийдэх боломжийг танд өгөхгүй тул ажиллах хүсэл бага байх болно. Иймээс олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах магадлал өндөр байна. Хайртай хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтоохыг хүсэх болно. Аль болох тэвчээр, сайхан сэтгэлээ харуул.

Нум

Аливаа ажил, гүйлгээ эсвэл бизнес уулзалт амжилтгүй болох магадлалтай. Бизнес, худалдан авалт хийх зэрэгт маш болгоомжтой хандах хэрэгтэй. Нийгмийн байдлаас шалтгаалах олон саад байгаа учир өөрийнхөөрөө шийдвэр гаргах гэж бүү зүтгээрэй.

Матар

Эрх баригчид, төрийн болон олон нийтийн байгууллагуудтай холбоо тогтооход таатай өдөр. Та үр ашиггүй болно гэж айхгүйгээр эрсдэлтэй шинэ арга хэмжээ аваарай. Сэтгэл хөдлөлөө бүү нуу. Албаны бус зан авираа ч гаргаж болно.

Хумх

Энэ өдөр нь оюун санааны тусгал юм. Боловсрол эзэмших, шинжлэх ухаан, гар урлал судлах, биеийн тамирын дасгал хийхэд таатай байна. Чимээгүйд ажиллаж, ганцаардлаас бүү татгалз. Чимээ шуугиантай газар, найр наадам эсвэл зочдыг хүлээж авах нь таныг ядраана.

Загас

Өнөөдөр нэр хүнд бүхий байгууллагын төлөөлөл таныг сонирхож магадгүй юм. Таны авьяас чадвар, үйл ажиллагаа тэдэнд сэтгэгдэл төрүүлэх болно. Шинэ албан тушаал санал болгож магадгүй, амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах тул маргаантай байж болзошгүй сэдвийг орхи. Эсвэл тохиролцоонд хүрээрэй. Дүрэлзэх, романтик сэтгэл хөдлөл нь тодорхой асуудлыг шийдэх боломжийг олгодоггүй тул бодит ойлголтыг хослуул.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top