-Дадлага сургууль болох тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэд 08:00-18:00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулав-
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Эрүүл мэндийн яам, ОБЕГ, НЭМГ-аас хамтран коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор тавдугаар сарын 06-08-ны өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага, сургуулилтыг хийхээр бэлтгэж байна.
Дадлага сургуулилтын талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр зарим тайлбар, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дадлага сургууль хоёр үндсэн хэсэгтэй. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед төрийн байгууллагууд хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, ямар хүндрэл бэрхшээл, нөөц байгааг тодотгож, хоорондоо ярилцах команд штабын сургалт хийнэ. Энэ сургалт нь 72 цагийн турш тасралтгүй үргэлжилнэ. “Буянт-Ухаа” спорт цогцолборт 300 ор дэлгэж, хөнгөн чанартай өвчилсөн хүнийг хүлээж авах дадлага хийж үзнэ. Мөн Эх, нялсын эмнэлэг дээр 100 хүндэрсэн өвчтөн авах дадлага хийнэ. Хоёрдугаарт, бодит дадлага сургууль хийнэ. Тодруулбал, нөхцөл байдал хүндэрсэн үед хатуу хөл хорио тогтоох дадлагыг Чингэлтэй дүүрэгт зохион байгуулна. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эдгээр дадлага сургуулийг зохион байгуулахдаа иргэдийг бөөгнөрүүлэхгүй. Зөвхөн байгаа газраасаа оролцохоор зохион байгуулна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргана. Чингэлтэй дүүргийн иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага сургуульд оролцоно гэсэн үг. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг энэ хугацаанд хязгаарлана. Дэлхийн бусад улс орнуудын авч буй жишиг арга хэмжээг авна. Иргэн хүн гэртээ байна гэдэг нь энэ дадлага сургуульд оролцож байна л гэсэн үг гэж ойлгох хэрэгтэй. Нэмэлтээр цэргийн зориулалттай тусгай тоноглолт машин техник оролцуулж, сургуулилалт хийнэ. Үүнийг байлдааны ажиллагаа мэтээр буруу ойлгож, ийм төрлийн мэдээллийг бусдадаа түгээхийг хатуу хориглож байгаа. Байдал хүндэрсэн үед яаж ажиллах вэ гэдгээ урьдчилан тогтоох, үйл ажиллагаагаа уялдуулан сайжруулах зорилготой сургалт гэдгийг иргэд маш зөв ойлгоорой” гэв.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССООС МЭДЭЭЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу коронавируст /COVID-19/ халдварт цартахлаас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдлагыг нягтруулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгаалал, хариу арга хэмжээний дадлага сургуулийг (Хөл хорионы дэглэм тогтоож, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана) Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн удирдлага та бүхэн дээр дурдсан цагт бүрэн хөл хорио тогтоох үйл ажиллагаанд нийцүүлэн өөр өөрсдийн байгууллага дээр нарийвчилсан цагийн хуваарь, төлөвлөгөө гарган ажиллахыг хүсье.
Сэтгэгдэл ( 15 )
Баар сав нтрээ хаалдаа тэр чинь л том тусгаарлалт шүү дээ шаал дэмий юм хийж байх юм тэрний оронд орой үдэш баар саванд караоке буудалд цуглаад байгаа хүмүүсийг хөл хорио хийгээч
Ард иргэдээр ингэж даажигнаж болохгүй лдээ, хагас бүтэнд нь баардчаад дараа нь сүртэй сүртэй юм хийх нь юү бэ ? Монгол улсын иргэн бүр халдвартай ч бай үгүй ч байсан нутагтаа очих эх орондоо амьдрах эрхтэй, битгий хүмүүсийн эрхийг доорд үз
5сарын 2 ноос эхэлсэн Ийм олон өдөр ингэх хэрэг бна уу. Яасан их мөнгөтэй юм
шөнийн цэнгээний газраа сайн ажиллуулаад бай
Дадлага сургууль хийх мөнгөөрөө маск бээлий аваад тараавал дээр бус уу
Хэрэггүй юм хийх юм. Оролцох газруудад хүртэл дарамт болоод .
10 аас ажилдаа яаж явахуу.ажлаа таслах юмуу
Баар сав, саун энэ тэрээ хаахгүй байж худлаа дадлага ч гэнэ үү хэрэггүй юм хийж мөнгө зарах юм. Шал худлаа
Manai irged tailbar tabij doromjlohoo bodoh yumaa. Ingej surguulilt hiij bj l ayulin ued gergen garz hohirol bagatai daban tuulahaa 1 irgenees tur zasag hurtelh buhleeree beltgelee hangana sh Dee. Unuudur hurtel nur ih ajlig muu sain heluulen yamar ih hudulmuruur hiij bgaag huruugaa ch hudulguugui humuus oilgohgui l Dee.
Ajil yavdal tohioldson ail urh yahin bol
Муу эрс дайнд хөөргө гээч болж байх шив. Цаг нь ирэхээр юу хийх вэ? Хөрөнгө мөнгө байгаам уу, хүрэлцэхийм үү. Автомашины гэрэл асаа ч гэх шиг. Үүний төлөө бас цол нэмэх үү ???
Emnelegt uzuuleh stag awsan humuus yah yum we
За ингэж ядарсан иргэдэд яршиг төвөг удаад юух вэ
shal hudlaa gaduur buur haraa hynaltgui maskgui humuus zondool bn shde
uiddiimuu yaadgiin sh##$nuud chin. zunduu hunii ajliig alaad hayj bgaa shdee