ШУУД: Чингэлтэй дүүрэгт хөл хорионы СУРГУУЛИЛТ болж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийж байна. Олон нийт болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгийг хамруулан хязгаарлалаа.
 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ
 

 


ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?
 

  • Тавдугаар сарын 7-нд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтооно.
     
  • Хөл хорионы үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй. 
     
  • Нийт 63.9 км хил дотор 150 гаруй мянган хүн хөл хорионы дадлага сургуулилтад хамрагдана.
     
  • Дүүргийн иргэд гэртээ хөл хорионы дэглэмд байна. 
     
  • Хэрэв танай байгууллага ажиллах бол ажлын байрнаас гарахгүйгээр дотоод зохион байгуулалт хийнэ.
     
  • Хөл хорионы үед гэрээсээ гарвал 150 мянгаар торгоно.
     
  • Цагдаагийн байгууллага хэв журам тогтооно.
     
  • Хөл хорионы хүрээнд цэргийн техник, албан хаагчид дадлага сургуулилт хийнэ.
     
  • Сургуулилтын үеэр гарсан бүх хүндрэл бэрхшээлийг тэмдэглэж, Шуурхай штабт мэдээлнэ.


ХОЛБООТОЙ МЭДЭЭ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top