ФОТО: Хөл хорионы эргэн тойронд (Чингэлтэй дүүрэг)

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Өнөөдөр /2020.05.07/ Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийж байна. Олон нийт болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгийг хамруулан хязгаарлалаа.
 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ
 

 

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?
 

  • Тавдугаар сарын 7-нд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтооно.
     
  • Хөл хорионы үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй. 
     
  • Нийт 63.9 км хил дотор 150 гаруй мянган хүн хөл хорионы дадлага сургуулилтад хамрагдана.
     
  • Дүүргийн иргэд гэртээ хөл хорионы дэглэмд байна. 
     
  • Хэрэв танай байгууллага ажиллах бол ажлын байрнаас гарахгүйгээр дотоод зохион байгуулалт хийнэ.
     
  • Хөл хорионы үед гэрээсээ гарвал 150 мянгаар торгоно.
     
  • Цагдаагийн байгууллага хэв журам тогтооно.
     
  • Хөл хорионы хүрээнд цэргийн техник, албан хаагчид дадлага сургуулилт хийнэ.
     
  • Сургуулилтын үеэр гарсан бүх хүндрэл бэрхшээлийг тэмдэглэж, Шуурхай штабт мэдээлнэ.


ХОЛБООТОЙ МЭДЭЭ
 

ЭХ СУРВАЛЖ: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dotood(98.253.30.34) 2020 оны 05 сарын 07

Ene dotoodiin tseregiig chin tatan buulgaad bgaagui biluu.

0  |  0
Top