Хөл хорионы үеэр нэг ч ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Чингэлтэй дүүргийн хэмжээнд өчигдөр /2020.05.08/  08:00 - 18:00 цаг хүртэл 10 цагийн хугацаанд бүтэн хөл хориог тогтоож дадлага сургуулилт хийсэн.

Сургуулилтын үеэр хөл хориог санаатайгаар зөрчих, хүлээж авахгүй байх зөрчил дутагдал гараагүй, иргэд маш хариуцлагатай хандсаныг зохион байгуулагчид онцоллоо. 

Харин жирэмсэн эмэгтэй төрөх тухай дуудлага хэд хэд иржээ. Энэ дагуу яаралтай түргэн тусламжийнхан хөл хорионы гарцаар төрөх эмэгтэйчүүдийг тээвэрлэн, эмнэлэгт хүргэсэн байна. Мөн хүн нас барсан хэрэг гурав бүртгэгджээ.


Дэлгэрэнгүй мэдээллийг ВИДЕОНООС үзнэ үү!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top