Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.05.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож, цар тахлаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль хийнэ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэлийн ярианд анхаарал хандуулна уу.
-Тавдугаар сарын 7-нд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтооно.
Хөл хорионы үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй. Энэ шийдвэр бол Улсын онцгой комиссын шийдвэр.
Энэ удаа 63.9 км хил дотор 150 гаруй мянган хүнийг хөл хорио тогтоож байгаа боловч ард нь 1 сая 500 мянган хүн амтай Улаанбаатар хот, гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын аюулгүй байдлыг бодит байдал дээр шалгаж, дадлага сургуулилт хийх гэж байна. Сүүлийн долоо хоногт 2000 гаруй төрийн албан хаагч бэлтгэл ханган ажиллалаа. Дүүргийн иргэд нэг өдрийг хөл хорионы дэглэмд амгалан тайван өнжихийг хүсч байна. Цагдаагийн байгууллага хэв журам тогтооно.
Хөл хорионы хүрээнд цэргийн техник, албан хаагчид дадлага сургуулилт хийнэ.
Өглөө 08:00 цагаас өмнө хувийнхаа ажлыг зохицуулж болно. Сургуулилтын үеэр гарсан бүх хүндрэл бэрхшээлийг тэмдэглэж, Шуурхай штабт мэдээлнэ.
Хөл хориог Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт тогтооно.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл ( 1 )
Selbe goliin daguu yapon tsogtsolbor geheer dari eheer zuslan ruu yavj bolhgui gesen uguu