Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн хэмжээнд гурав хоногийн хугацаанд хөл хорио тогтоолоо. Тодруулбал, бүх шатны боловсролын байгууллага болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ.
Учир нь арваннэгдүгээр сарын 6-нд тусгаарлалтаас гарсныхаа дараа халдвартай нь тогтоогдож, гэр бүлийнхэндээ тараасан тээврийн жолооч арваннэгдүгээр сарын 8-ны өдөр “Улаанбаатар палас”-т болсон “Хар нүдэн” тоглолтыг үзсэн бөгөөд тус тоглолтыг Увс аймгийн харьяат Д.Дэмбэрэлнямбуу зохион байгуулсан байна.
Түүнийг тоглолтыг Увс аймгийн Тэс сумын иргэд олноороо үзсэн бөгөөд онош батлагдах хүртэлх гурав хоногийн хугацаанд орон нутаг руугаа буцсан байж магадгүй учраас ийнхүү хөл хорио тогтоожээ.