Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.05.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож, цар тахлаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль хийнэ.
ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?
- Тавдугаар сарын 7-нд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтооно.
- Хөл хорионы үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй.
- Нийт 63.9 км хил дотор 150 гаруй мянган хүн хөл хорионы дадлага сургуулилтад хамрагдана.
- Дүүргийн иргэд гэртээ хөл хорионы дэглэмд байна.
- Хэрэв танай байгууллага ажиллах бол ажлын байрнаас гарахгүйгээр дотоод зохион байгуулалт хийнэ.
- Хөл хорионы үед гэрээсээ гарвал 150 мянгаар торгоно.
- Цагдаагийн байгууллага хэв журам тогтооно.
- Хөл хорионы хүрээнд цэргийн техник, албан хаагчид дадлага сургуулилт хийнэ.
- Сургуулилтын үеэр гарсан бүх хүндрэл бэрхшээлийг тэмдэглэж, Шуурхай штабт мэдээлнэ.
Хөл хориог Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт тогтооно.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл ( 2 )
хийх ажилгүй төр засаг иргэдээрээ тоглохоо болимоор юмаа
Ингэж мэпрэлтэхээ болимоор юм. Хайран төсөв мөнгө