Оросууд Ялалтын баяраар тагтнаасаа дуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 03

Шинэ төрлийн коронавирусний халдвар хамгийн эрчтэй тархаж байгаа улсуудын эгнээнд орсон ОХУ энэ хүнд хэцүү үеэ Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хүнд үе гэж тодорхойлоод байгаа. Хувь заяаны тоглоомоор тэрхүү дайны Ялалтын 75 жилийн ой тавдугаар сарын 9-нд болно. Уг нь энэ өдөр дэлхийн улс орнуудын удирдагчдыг урьж, Москвагийн Улаан талбайд цэргийн сүрт жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байсан ч коронавирусний улмаас цуцалсан билээ.

Өвчний голомт болсон Москва хотод хөл хорионы дэглэм үйлчилж байна. Тиймээс олон нийтийн байгууллагуудаас Ялалтын баярын өдөр бүгд тагтан дээрээ гарч, “Ялалтын өдөр” буюу алдарт “День Победы” дууг дуулах санаачилга гаргажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Би энэ саналыг бүрэн дэмжиж байна, өөрөө ч оролцоно” гэж мэдэгдсэн юм.

Тавдугаар сарын 9-ний Москвагийн цагаар 19.00 цагт Орос орон тэр даяараа День Победы” дууг дуулах болно.

ОХУ-д коронавирусний халдварт тохиолдол 124 мянгыг даваад байна. Сүүлийн 24 цагт 9623 тохиолдол нэмэгджээ. Тэдний тал хувьд нь ямар ч шинж тэмдэг илрээгүй байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.131.246.154) 2020 оны 05 сарын 04

Оросын ард түмэн Ялалтын баяраа тэмдэглэхээс аргагүй дээ.

0  |  0
Tuyana(188.155.210.90) 2020 оны 05 сарын 03

bi Aguu Oros xumuuseer baxatxdag.

0  |  0
zochin(103.57.93.34) 2020 оны 05 сарын 03

ok ok

0  |  0
zochin(103.57.93.34) 2020 оны 05 сарын 03

ok ok

0  |  0
Top