Амны хаалтыг ионжуулагч цацрагаар АРИУТГАХГҮЙ байхыг зөвлөжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05



Ионжуулагч цацраг халдварт өвчтөнүүдтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын хэрэглэж буй ердийн мэс заслын амны хаалт, бээлий болон бусад хамгаалагч хэрэгслийг ариутгахад үр дүнтэй хэдий ч шүүлтүүртэй амны хаалтыг ариутгахад ашиглахгүй байхыг зөвлөжээ.

Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ хэд хэдэн улсын хүсэлтээр Франц, Израил, Өмнөд Солонгос, Польш, АНУ-ын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдээс гаргасан “N95”, “FFP2” амны хаалтыг ариутгахдаа ионжуулагч цацраг ашиглах тухай дүгнэлтийг судалсан байна.

Ийм төрлийн амны хаалт агаар дахь бичил хэсгээс хамгаалсан шүүлтүүртэй тул гол төлөв эмч, эмнэлгийн ажилтнууд хэрэглэдэг. Гэтэл ийм төрлийн амны хаалтыг цацрагаар ариутгаж, дахин хэрэглэх нь шүүлтүүрийн чанарыг бууруулдаг болох нь тогтоогджээ.

Тиймээс ОУАЭА цар тахлын улмаас хамгаалалтын хэрэгслийн эрэлт огцом өссөн энэ үед буй зөвхөн мэс заслын амны хаалт, бээлий болон бусад хамгаалалтын хэрэгслийг гамма цацраг, рентген туяаны тусламжтай халдваргүйжүүлэхийг зөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top