Шинэ төрлийн коронавирусний эсрэг биет халдвар авснаас хойш дөрвөн хоногийн дараа бий болох боломжтой. Халдвар авснаас хойш 20-24 хоногийн дараа эсрэг биет бараг бүх өвчтөнүүдэд бий болдог гэж ОХУ-ын дархлаа судлаач Григорий Ефимов мэдээлжээ.
Коронавирусний эсрэг биетийн шинжилгээг КОВИД-19 халдварлаж эдгэрсэн хүмүүс, халдвар авсан хүнтэй харьцсан, эсвэл халдвар гарсан улс орноос ирсэн, мөн КОВИД-19 шинж тэмдэг илэрсэн болон коронавирусний шинжилгээ хийлгээгүй зэрэг хүмүүс өгөх шаардлагатай гэж тэрбээр үзэж байна.
Эсрэг биет хүний биед хангалттай урт хугацаанд хадгалагдан үлддэг тул эсрэг биетийн шинжилгээ хийлгэснээр тухайн хүн коронавирусээр халдварласан эсэхийг тогтоох боломжтой аж. Гэхдээ ийм шинжилгээний дүнгийн таван хувь нь буруу гарах магадлалтай гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )