Хятадын судлаачид халдвар авсан эрэгтэйчүүдийн үрийн шингэнээс шинэ төрлийн SARS-CoV-2 коронавирус илрүүлжээ.
Анагаах ухааны JAMA Network Open сэтгүүлд мэдээлснээр, Хятадын Ардын чөлөөлөх армийн төв эмнэлгийн эмч Дяньген Ли тэргүүтэй баг Шанцю хотын эмнэлэгт эмчлүүлсэн 15-59 насны халдвар авсан 38 эрэгтэй өвчтөний үрийн шингэний дээжийг шинжилжээ. Үүний дүнд SARS-CoV-2 коронавирус судалгаанд оролцсон эрчүүдийн 15.8 хувь буюу зургаан өвчтөний үрийн шингэнд илэрсэн байна. Эдгээрийн дөрөв нь хүнд хэлбэрээр өвчилсөн байжээ.
Гэхдээ энэ нь тийм сонин нээлт бус гэнэ. Учир нь олон төрлийн вирус эрчүүдийн нөхөн үржихүйн системд илэрдэг аж.
Эбола, Зика вирус хоёулаа эрэгтэйчүүдийн үрийн шингэнд илэрч байсан. Өвчтөн эдгэрснээс хойш хэдэн сарын дараа илрэх тохиолдол ч байдаг. Гэхдээ коронавирус үрийн шингэнд илэрсэн нь бэлгийн замаар халдварлах эрсдэлтэй гэж шинжээчид үзэхгүй байна. Судалгаанд цөөн тооны хүн хамрагдсан бөгөөд үрийн шингэн дэх вирусний тархалт, амьдрах хугацаа зэрэг нь тодорхойгүй байна.
Хэрэв цаашдын судалгаагаар коронавирус бэлгийн замаар халдварладаг болох нь тогтоогдвол энэ нь халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал алхам болно гэж судлаачид дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
үрийн шингэнийг айлд гадагшлуулж болдоггүй. Нууцаар гадагшлууллаа гэхэд хүний биед хол цацаж гаргадаг эрхтэн