Далай, тэнгисийн усанд орох, усан сан болон СПА салоноор үйлчлүүлэхэд шинэ төрлийн коронавирусний халдвар авах магадлал бага гэж Испанийн Шинжлэх ухааны судалгааны дээд зөвлөлийн эрдэмтэд дүгнэжээ.
Далайн давс болон усан сан, СПА салонд ашигладаг ариутгагч бодис вирусний идэвхжлийг бууруулдаг гэж тэд үзэж байна. Саунд Цельсийн 60 хэмээс дээш халуун байдаг нь вирусийг устгах хэмжээний өндөр температур гэнэ.
Гэхдээ гол, нуур, цэнгэг устай болон хиймэл нууранд вирус амьдрах чадвартай тул аюулгүй байдлыг хамгаалахад онцгой анхаарал хандуулах ёстой гэж эрдэмтэд анхааруулжээ.
Түүнчлэн, наран шарлагын газар, эрэг орчим коронавирусээр халдварлах магадлал өндөр хэдий ч далайн давс, нарны хэт ягаан туяа, халсан элсний өндөр температурын хавсарсан үйлчилгээ вирусийг идэвхгүй болгох боломжтой гэж эрдэмтэд үзжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 3894757 хүн коронавирусээр халдварласнаас 272528 хүн нас барж, 1298826 өвчтөн эдгэрчээ. АНУ-д 1279546 /нас барсан 76706/, Испанид 222857 /нас барсан 26299/, Италид 217185 /нас барсан 30201/, Их Британид 207977 /нас барсан 31315/, ОХУ-д 187859 /нас барсан 1723/, Францад 174918 /нас барсан 25990/, Германд 170489 /нас барсан 7445/, Бразилд 141088 /нас барсан 9637/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 7 )
Бохир усыг шүүж ариутгаагүй усан оргилуурын ус халдвар тараах өндөр эрсдэлтэй шүү