Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргийн 70-80 хувь нь архидан согтуурахтай холбоотой байдаг гэх албаны судалгаа бий. Үүний дотроос гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол, хүний амь нас хохирсон хэргүүдийн дийлэнх нь согтуугаар үйлдэгдсэн байдаг.
Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч долоо хоногт Баянхонгор аймагт бүлэг залуус архидан согтуурсан үедээ бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Дээрх хэрэг аймгийн төвөөс 220 км зайд байх Хүрээмарал суманд гарсан бөгөөд тус сумын харьяат 34 настай эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан юм. Талийгаач эмэгтэйн цогцсыг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу тавдугаар сарын 6-ны өдөр олсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, талийгаачийн биед олон тооны мэсний шарх үүссэн байжээ. Тухайлбал, эмэгтэйн баруун гарын бугалга, цавь болон бэлэг эрхтнийг зүссэн шарх байсан гэх ба талийгаач цус алдсаны улмаас амьсгал хураасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон аж. Түүнчлэн задлан шинжилгээгээр амь хохирогчийг нас барахаас өмнө хүчирхийлсэн ул мөр олдсон бөгөөд талийгаачийн биеэс биологийн дээж авч шинжилжээ.
Цагдаагийн байгууллагаас шалгалтаар Хүрээмарал сумын харьяат 26 настай эрэгтэй Б, 26 настай эрэгтэй С, 29 настай эрэгтэй Л нар нь согтуурсан үедээ бүлэглэн талийгаачийг хүчирхийлж, дараа нь хутга заазуураар эмзэг хэсгүүдийг зүсэж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Албаныхан энэхүү хэрэг үйлдэгдсэн газраас дөрвөн ширхэг архины шил, ундааны сав болон хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, заазуур, гурилын элдүүр зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, хавтаст хэрэгт хавсаргасан гэв.
Хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж, сэжигтнүүдийг цагдан хориод байна.
Зарим эх сурвалжийн мэдүүлснээр талийгаач эмэгтэй нь хэргийн сэжигтнүүдийн нэгтэй хувийн харилцаатай байсан гэх ба хэрэг гардаг өдөр хамтдаа архидан согтуурсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Түүнчлэн хэргийн газраас нүүрний баг мэтийн зарим эд зүйлс олдсон нь хүн амины хэргийг санаатайгаар үйлдсэн болохыг нотлох баримт гэж үзэж байна. Харин сэжигтнүүдийн тухайд тухайн өдөр юу болсон талаар санахгүй байгаа хэмээн албаныханд мэдүүлжээ.
Сэтгэгдэл ( 30 )
YAG SANAXGUI BAIJ XARAGDAACH... XYHII YOSNOOS BUS ZUIL UILDCHIXEED MEDRELEE ALDSAN GEDEGT XEN ITGEX YUM. EMEGTEIG XYCHINDEJ BAIXDAA, BIE XAAG NI ZUSEJ BAIXDAA, NAS BARSNIIG NI MEDSEN XOINOO CH UXAAN NI ERUUL SARUUL, UUSAN ARXI NI GARCHIXSAN BAISAN
Tanaih medeellee haanaas awdag ym be ? Eh surwaljgvi batalgaagvi medeelliig olond taraaj hvmvvsiig ailgaj sandargah hereg bdg ymuu hvnii amaar buyu taamaglal tudii ym bichmeergv bn
Tanaih medeellee haanaas awdag ym be ? Eh surwaljgvi batalgaagvi medeelliig olond taraaj hvmvvsiig ailgaj sandargah hereg bdg ymuu hvnii amaar buyu taamaglal tudii ym bichmeergv bn
Ийм араатнаас дор юумнуудыг шууд цаазал
Баянхонгорыхон
yaandaa yaana arhi gedeg zviliig neg mur horigloj baij l gemt hereg buurna gedgiig har uhaanaaraa oilgochiholdoo heniich amdrald jargal awtsraagvi gedgiig bid heden veree medne shvvdee hvnii vhel hvnii nulimas tsohroleer mung oloh saihan gejvv darga naraa oor bizness hiij buyn bololdoo tgwel vhehdee torloo hurdan olno shvv\n
Хүзүүгүй цаазын ялийг байхгүй болгож байгаад дараа нь хэрэг хийхэд амар гээд цаазлуулахгүй гэж
Ene novshnuudiin neriig zuragtai ni zarlaj boldoggui muu. Henii tald ajillaad heniig hamgaalj nuutslaad bainaa mongoliin shuuh tsagdaa!!
enetxeg n araas orox ni de ene oron chin .tsaazlaacgee naad niigmiin shaar shavxruunuudaa
энэ цаазын ялыг сэргээх хэрэгтэй байна даа Эби гэж шуналтай новш байхгүй болгоо биз дээ манайд дандаа гай болох юмнууд л таарах юм
Цаазаар ав
Orcuud evgui um surj bgaan bn daa
zerlegvvd hotod orj ireed bas l baahan deerem tonuul hiij bga biz
Huchirhiilel uildsen ymar ch huniig shuud tsaazlah heregtei baigaa yumdaa. Yaj tegj chadwaa arai unshij baigaa emegtei hunii setgel sertiilgem
aimaar yma ulam bur zerlegsheed bdg adguus ch ingehgui tsaazin yal bhgui bolchoo bizde.deed hemjee ug
Бүгдийг нь шууд цаазаар авах хэрэгтэй юмсан цаазыг сэргээх л хэрэгтэй бна шд
Aimaar in zerleg araatanuud bn shuud taaazal
Hereg n todorhoi yum chin(tsagiin garz) shuud shuugeed taidgan bolgood horih heregtei
Тайган болгожчих тэгээд гүйцээ
шууд цаазал
Мөнхнаран ээж
Bugdiih n boovii n tasd
ХУРДАГ ТҮРГЭН ШҮҮГЭЭД БҮХ НАСААР НЬ ГЯНДАНД ХАЯ .
Tsaaztai bolie
Архи уудаггүй аймаг шүү
shuud thaazal Mgl emegteichuud bie hamgaalh.n tuld biedee buu avch yavbal tna
шүүж яадийн шууд цаазал
Баянхонгорынхон гэж яачихсан амьтад байдаг юм бэ? Засаг даргаасаа эхлээд...\n
Цаазлаачээ.Хүзүүгүй новш цаазын ялыг байхгйү болгосон.Ийм хүмүүсийг улс олон жил тэжээх ямар хэрэг байнаа.Эд нар хүмүүжиж засрах уу\n
шууд буудчихаа