Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

 

Увс аймгийн Сагил сумаас баруун зүгт 64 км-т орон нутгийн цагаар тавдугаар сарын 12-ны 00.25 минутад 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Одоогоор газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй байна.

Ийнхүү Увс аймагт нэг сарын хугацаанд 3.9-4.0 магнтудын хүчтэй гурван ч удаагийн газар хөдлөлт боллоо.

Өмнө нь тус аймгийн Тариалан сумаас зүүн зүгт 29 км газарт дөрөвдүгээр сарын 29-ны өдөр 3.9 магнитуд, Бөхмөрөн сумаас хойд зүгт 159 км газарт дөрөвдүгээр сарын 14-нд 4.0 магнитудын газар хөдөлж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (176.41.228.98)  2025 оны 03 сарын 13

Yanaa.yagaad ingej ahin dahin gazar hodlood bnaa.hvn am ihtei,tomhon suurin gazar hodlovol hetsvv ye.bitgii tiim yum boloosoi.muu yum holuur...

1  |  0
Top