Сүргийн дархлаа тогтоход хангалттай хүн халдвар аваагүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Франц улсад коронавирусний халдвар авсан хүмүүс хүн амын 4.4 хувийг эзэлж байна. Энэ нь албан ёсны мэдээллээс өндөр байгаа ч сүргийн дархлаа тогтоход хангалтгүй гэж Пастерын хүрээлэнгийн судлаачид тогтоожээ. Халдвар хамгийн ихээр тархсан  Парис болон зүүн бүс нутагт энэ үзүүлэлт дунджаар 9-10 хувьтай байна. Цар тахлыг сүргийн дархлааны тусламжтай хяналтад авахын тулд хүн амын 65 хувь нь КОВИД-19 туссан байх ёстой гэж судалгаанд дурджээ. Сүргийн дархлаа гэдэг нь хангалттай тооны хүн дархлаатай болсноор халдварын дэгдэлт зогсохыг хэлдэг байна.

Мөн ижил судалгааг Испанийн III Карлосын нэрэмжит Эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд Үндэсний статистикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран явуулсан байна. Судалгаагаар тус улсын хүн амын таван хувь нь халдвар авч, дархлаатай болсон байна. Судалгаанд янз бүрийн нас, нийгмийн гарлын 60 мянган иргэн оролцжээ. Тус улсад халдвар авагсдын 26 хувьд нь шинж тэмдэг илрээгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top